solongonews
Бениний ерөнхийлөгч Талон Чинь Гантай уулзав
2023-01-15 16:26
Бениний ерөнхийлөгч Талон Чинь Гантай уулзав.

Орон нутгийн цагаар 01-р сарын 13-нд Бениний ерөнхийлөгч Талон Котону хотод айлчилж буй Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзав.

Талон Чинь Ганаас чин сэтгэлийн мэндчилгээ, хамгийн сайн хүсэл эрмэлзлээ Ши Жиньпин даргад хүргэхийг хүсээд "Хятадын шинэ гадаад хэргийн сайд Африкт анх удаа айлчлах үеэрээ Бенинд ирсэн бөгөөд Хятад, Бенин хоёр улс дипломат харилцаа сэргэж эхэлсний 50 жилийн ойг дөнгөж сая тэмдэглэсэн нь хоёр орны найрамдал, дотно харилцааг харуулж байна. Хятадын урт хугацааны дэмжлэг, тусламжийг бид эрхэмлэдэг. Бенин хэдийгээр жижигхэн ч гэсэн үнэн зөв, тэгш эрх, шударга ёсны талд зогсдог бөгөөд цаашид ч Хятадын бат бөх, найдвартай найз байх болно. Хятад улс хөгжлийн зөв замыг олж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтуудыг гаргасан бөгөөд хөгжиж буй орнуудыг сайн дэмжсээр ирсэн байна. Бенин Хятадын туршлагаас суралцаж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлж, үндэсний хөгжил цэцэглэлтэд хичээн зүтгэхэд бэлэн байна" гэжээ.

Чинь Ган Хятад улсын дарга Ши Жиньпиний ерөнхийлөгч Талонд чин сэтгэлийн мэндчилгээг хүргэснийг дамжуулан "Хагас зуун жилийн турш Хятад, Бенин хоёр үргэлж бие биеэ хүндэлж, бие биедээ эрх тэгш хандаж ирсэн. Бенин Хятадын гол ашиг сонирхол, томоохон асуудлуудтай холбоотой асуудлаар ойлголцож дэмжлэг үзүүлсэнд нь талархал илэрхийлж,улс төрийн харилцан итгэлцэлд чин сэтгэлээсээ түнш. Хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцөл болон Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын найм дахь удаагийн сайд нарын чуулганы үр дүнг хамтран хэрэгжүүлэх нь Хятад, Бениний харилцааг шинэ түвшинд гаргахад итгэж байна. Бид Хятадын илүү хүчирхэг, нэр хүндтэй байгууллагууд,аж ахуйн нэгжүүд Бенинд хөрөнгө оруулах ажлыг дэмжиж байна. Бенин Хятадын аж ахуйн нэгж, ажилтнуудын аюулгүй байдал, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаална гэдэгт найдаж байна" хэмээн онцолжээ.

Тэрээр мөн "Хятадын шинэчлэл, хөгжил намын удирдлагыг ямагт дагаж, тусгаар тогтнол, бие даасан байдлыг баримтлан, бусад орны загварыг хуулбарлаагүй байхыг хичээсээр ирсэн.Бид Бенинтэй засаглалын туршлага солилцохыг бэхжүүлж, Бенинийг өөрийн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг судлахад нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад,Африкийн нөхөрлөл, хамтын ажиллагааны сэтгэлгээг даган, зөв шударга байдал, ашиг сонирхлын зөв үзэл баримтлалыг баримталж, Африкийн орнууд, түүний дотор Бенинтэй нэгдэж, хамтын ажиллагаа явуулж, нийтлэг хөгжилд хүрэхэд бэлэн байна" гэжээ.

Чинь Ган айлчлалынхаа үеэр Бенин улсын Гадаад хэргийн сайд Абенонгситэй яриа хэлэлцээ хийв. Мөн хоёр тал хүмүүнлэгийн солилцоо зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Зохиогч: ЯНЬ ЮҮНЬМИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл