solongonews
Ши Жиньпин ахмад цэргийн ажилд чухал зааварчилга өгчээ
2019-12-10 16:10
Ши Жиньпин ахмад цэргийн ажилд чухал зааварчилга өгчээ.

Дарга Ши Жиньпин болон Цэргийн төв зөвлөлийн зөвшөөрлөөр ахмад дайчин цэргийн ажилтнуудыг шагнах хурал энэ сарын 09-ний өдөр Бээжинд болжээ. Ши Жиньпин дарга чухал үүрэг даалгаврыг өгч, хурлыг хуралдуулж буйд халуун мэндчилгээ дэвшүүлж, армийн тэтгэвэрт гарсан боловсон хүчнүүдэд хүндэтгэл дэвшүүлэн, армийн бүх ахмад ажилчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, тэтгэвэрт гарсан цэргийн боловсон хүчин бол намын удирдсан хувьсгал, бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажилд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг нам, ард түмэн хэзээ ч мартахгүй гэжээ.

Энэхүү хурлаар өнгөрсөн таван жилийн хугацаанд шинэ тогтолцооны хүрээнд ахмад боловсон хүчнүүдэд тулгарч буй шинэ нөхцөл байдал, асуудлыг судалж, шийдвэрлэсэн байдлыг дүгнэж, ахмад ажилтнуудыг шагнажээ.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл