solongonews
”Ши Жиньпин Шанхайд” гэх ном хэвлэгдэв
2022-03-03 13:18
”Ши Жиньпин Шанхайд” гэх ном хэвлэгдэв

Синьхуа агентлагын Бээжингийн 03-р сарын 02-ны өдрийн мэдээ, "Ши Жиньпин Шанхайд" гэх сэдэвт ярилцлагын бичлэгийг саяхан Хятадын Коммунист Намын Төв Хорооны Намын Сургуулийн хэвлэлийн газраас нийтэлж, бүх орон даяарт тараав.

Ши Жиньпин 2007 оны 03-р сараас 10-р сар хүртэл Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Шанхай хот бол Хятадын Коммунист намын мэндэлсэн өлгий нутаг бөгөөд Хятад улсын шинэчлэл, хөгжил, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ши Жиньпин онцгой үед Шанхайд хүрэлцэн ирж, хотын намын IX их хурлын бэлтгэл ажилд анхаарал хандуулан, намын их хурлаар дамжуулан зөвшилцөлд хүрч, ард түмний сэтгэл нэгдэж, сэтгэл санаа өөдрөг болгосон юм. Түүний албан тушаалд орсноос хойшхи анхны олон нийтийн үйл ажиллагаа нь Хятадын Коммунист Намын I, II Их хурлын дурсгалт газруудад хүндэтгэл үзүүлж, намын яруу алдарт түүхийг дүгнэн, хувьсгалт уламжлалын өв залгамжлалыг онцлон тэмдэглэсэн юм. Тэрээр эрчимтэй судалгаа хийсэн бөгөөд Шанхай хотын бүх дүүрэг, хошуу, үйлдвэрт хүрч байцаан судалсан байдаг. Намын төв хорооны эрх мэдэл төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг ухамсартайгаар хамгаалж, Шанхайн ажлыг бүхэл бүтэн нам болон улс орны ерөнхий байдалд ухамсартайгаар оруулж  хянан байршуулав. Тэрээр бас Шанхай хот өөрчлөлт нээлтийн тугийг гуйвшгүй өндөрт өргөж, бие даасан шинийг санаачилгаар хотын тогтвортой хөгжлийг ахиулж, аж үйлдвэрийн бүтцийн стратегийн зохицуулалтыг эрчимтэй ахиулан, гурав, хоёр, нэг аж үйлдвэрийн хамтын хөгжлийг идэвхтэй ахиулах ёстой гэж санал болгов. Мөн Хөх мөрний гурван бүсийн хамтын ажиллагаа, солилцоонд Шанхай хотын тэргүүлэх үүргийг гүйцэтгэхэд анхаарлаа хандуулж байв. Тэрээр бүх талуудын санал хүсэлт ба Шанхай хотын үзэл санааг нэгтгэн дүгнэж, Шанхай хотын боловсон хүчин, ард түмний итгэлийг нэмэгдүүлсэн байна. Ард түмнийхээ төлөө санаа тавьж, ард түмнийхээ амьжиргааг залгуулах асуудлыг анхаарч, шийдвэрлэхийн төлөө зүтгэж ирсэн юм. Намын бүтээн байгуулалт, тэр дундаа цэвэр төрийг байгуулахад ихээхэн ач холбогдол өгч, гудамж, тосгон, аж ахуйн нэгж, “хоёр шинэ” зохион байгуулалт зэргээр айлчилж, өөрчлөлт нээлттэй байдал, социалист зах зээлийн эдийн засгийн хөгжлийн нөхцөл дэх намын байгуулалтын ажлын хуульд нийцсэн, Шанхай хотын супер том хотын шинж чанартай намын анхан шатны бүтээн байгуулалтын шинэ арга замыг олохыг санал болгов . Мөн тэрээр тусгай олимп, эмэгтэйн  хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах, Дэлхийн яармагийн бэлтгэл ажил зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулах ажилд оролцсон байна. Ши Жиньпин Шанхайд 7 сар байсан ч тэр үеийн Шанхайн идэвхгүй байдлыг хурдан эргүүлж, Шанхай хотын хөгжлийн зорилт чиглэлийг тодорхой болгон, хөгжлийн амжилтаараа боловсон хүчин, олон түмний өндөр үнэлэлт, чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээн авсан юм.

"Ши Жиньпин Шанхайд" гэх сэдэвт ярилцлагын тэмдэглэлд Шанхай хотын намын хороо болон хотын засгийн газрын дарга нар, хотын хэлтэс, дүүрэг, хошууны дарга нар, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, сурвалжлагч нартай хийсэн ярилцлага нь Ши Жиньпин Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа үзүүлсэн гол ажил, улс төрийн  мэргэн ухаан, удирдагчийн гайхалтай чадвар, хичээнгүй хөдөлмөрч сэтгэл, чин сэтгэлийн ард түмний сэтгэл санааг тод томруун, иж бүрэн харуулсан байна. Энэхүү ярилцлагын тэмдэглэлийг нийтэлсэн нь намын дийлэнх гишүүд, боловсон хүчний хувьд Ши Жиньпиний Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг гүн гүнзгий судалж ойлгоход чухал лавлагаа болж, боловсон хүчний удирдах чадвар, манлайллын түвшинг дээшлүүлэх тод заах материал хангааж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл