Ши Жиньпин хэлэхдээ "Хагас зууны турш олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Мальта хоёр орон найрсгаар зэрэгцэн оршиж, харилцан туслалцан, өөрсдийнхөө язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ тууштай дэмжиж ирсэн. Өдгөө хоёр орны харилцаа улам гүнзгийрч, цар тахлын эсрэг хамтран тэмцэж буй тэмцэл үр дүнд хүрсэн нь Хятад, Мальтагийн ард түмний гүн зузаан найрамдлыг бүрэн харуулж байна. Миний бие ерөнхийлөгч Верагийн хамт Хятад, Мальтагийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн боломжийг ашиглан, уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, хоёр талын олон талт хамтын ажиллагааг өргөтгөн, Хятад, Мальтагийн харилцааг тасралтгүй үр дүнд хүргэх, хоёр орон, хоёр орны ард иргэдэд ашиг тусаа хүртээхэд бэлэн байна" гэжээ.
Вера хэлэхдээ "Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн турш Мальта, Хятадын харилцаа өндөр түвшинд хөгжиж, баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө өгсөн юм. Мальта улс цаашид Европын Холбоо Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг дэмжиж, Мальта, Хятадын уламжлалт найрсаг харилцааг шинэ эрч хүчээр сэлбэх болно" гэжээ.
