Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 12-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Афинд Грекийн ерөнхий сайд асан Ципрастай уулзав.

Ши Жиньпин дарга Ципрасын Грекийн ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Хятад, Грекийн найрсаг хамтын ажиллагааг урагшлуулахад оруулсан хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлэн сайшаав. Дарга Ши Жиньпин:
- Хятадын тал ямагт Грекийн засгийн газар, ард түмэн банк санхүүгийн хямралын нөлөөтэй тэмцэхэд нь дэмжин тусалж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг хэлбэрэлтгүй урагшлуулсан юм. Грекийн эдийн засаг нэгэнтээ хүндрэлийг даван туулж, өсөлтөө сэргээн, Хятад, Грекийн хамтын ажиллагаа чухал үр бүтэмжид хүрсэн. Ялангуяа, Пираеус гармын төсөл шинэ ахицтай болж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг биелүүлснийг хараад би баяртай байна. Хятад, Грек "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах нь Грек улс бүс нутгийн зам тээвэр ложистикийн бүс болгон бүтээн байгуулах зорилтод дэмжлэг болж, Хятад-Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг эрчимтэй дайчилж, хоёр орны ирээдүйн хамтын ажиллагааны хэтийн төлөв нэн өргөн уудам болно гэдэгт эргэлзэхгүй байна. Та болон таны удирдсан улс төрийн нам цаашид ч Хятад, Грекийн харилцааны хөгжлийг дэмжихийг хүсэж байна гэж хэлэв.
Ципрас:
- Грекийн тал Ши Жиньпин даргын дурдсан "Бүс ба зам" санаачилгыг өндрөөр үнэлэн сайшааж байгаа бөгөөд Хятадын Жүнюань далайн тээврийн корпорацын Пираеус гармын төслийн хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй үр бүтэмжид хүрч буйд баяртай байна. Миний бие болон миний удирдсан улс төрийн зам ХКН-тай нам хоорондын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Грек, Хятад, Европ, Хятадын харилцааны хөгжлийг үргэлжлүүлэн ахиулах болно гэж хэллээ.
