solongonews
Монголын сэтгүүлчид Хятадад айлчилж байна
2019-07-10 15:32
Монголын сэтгүүлчид Хятадад айлчилж байна

    Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар Монголын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ш.Төмөрбаатараар ахлуулсан МҮОНРТ, МОНЦАМЭ, Монголын мэдээллийн сайт зэрэг гол гол хэвлэл мэдээллийн байгууллагын 45 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй айлчлалын баг 07-р сарын 08-нд Бээжинд хүрэлцэн ирж, БНХАУ-д хийх долоо хоногийн айлчлалаа эхлүүлэв.

“БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ололт амжилт” сэдвийн хүрээнд болох тус айлчлалаар Бээжин хот, Ганьсү, Юньнань мужийн 70 жилийн турших ололт амжилт, хөдөө орон нутгийн хөгжил өөрчлөлттэй танилцах болно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 08-р сард Монголд айлчлах үеэр 5 жилийн хугацаанд Монгол Улсын 250 сэтгүүлчийг урьж айлчлуулахаар шийдсэн юм. Үүний хүрээнд жил бүр 50 сэтгүүлч Хятадад айлчилж, Хятадын хөгжил дэвшилтэй танилцаж ирсэн байна. Энэ нь тус хөтөлбөрийн хүрээнд явагдах сүүлийн ээлжийн айлчлал юм. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл