Чинхуа их сургууль байгуулагдсаны 110 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 04 дүгээр сарын 19-ний өглөө Чинхуа их сургуульд зочлон, Дүрслэх урлагийн дээд сургууль, Дүрсжүүлэх ба ухаалаг технологийн Лаборатори, боловсролын эрдэм шинжилгээний гол болох судалгааны үр бүтээлийн үзэсгэлэн, баруун спортын ордон зэргээр хүрч, сургуулийн гүнзгийрүүлсэн шинэчлэл, боловсон хүчний бүтээн байгуулалт, боловсролын шинэчлэл, улс орны хөгжилд үйлчилж байгаа байдалтай танилцсан байна. Дараа нь Ши Жиньпин дарга тус сургуулийн багш, сурагчдын төлөөлөлтэй хэлэлцүүлэг өрнүүлж, мөн чухал үг хэллээ.






