ХКН-ын Төв хорооны сахилга бат, хяналт шалгалтын байгууллагын жил тутмын бүгд хурал 01-р сарын 22-ны өдөр Бээжин хотноо болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэл тавив.
Хурлаар 2021 оны сахилга бат, хяналт шалгалтын ажлыг судалж төлөвлөлт хийжээ. Өмнө нь болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурлаар "Сахилга бат, хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хуулийн засаглалын бүтээн байгуулалтыг ахиулан, ажлын гол талаа болгоно" гэж онцолсон юм.
2020 онд Хятад улс авилгалтай тэмцэх ажлыг хүч тавин хийсээр ирсэн. "Захиргааны шийтгэл торгуулийн тухай хууль" -ийг 07-р сарын 01-нээс албан ёсоор хэрэгжүүлж, олон нийтийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй бүх албан хаагчдад бүгдэд нь хяналт шалгалт хийсэн юм. Статистик мэдээллээс харахад өнгөрсөн 01-ээс 11-р саруудад иргэдийн амьжиргааны салбартай холбоотой авилга, хүнд суртлын асуудлаар 100 мянга гаруй хэргийг илрүүлсэн. Хил даван зугтсан 1229 хүнийг буцаан авчирсан бол авилга, хээл хахуультай холбоотой нийт 2.445 тэрбум юанийг эргүүлэн авчирсан байна.
