solongonews
Ши Жиньпин видео хэлбэрээр илтгэл тавив
2023-01-25 20:48
Ши Жиньпин дарга Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн VII дээд хэмжээний уулзалтад видео хэлбэрээр илтгэл тавив.

Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийн VII дээд хэмжээний уулзалт 01-р сарын 24-нд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болов. Аргентины ерөнхийлөгч Фернандезын урилгаар  Хятад улсын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтад видео илтгэл тавив.

 Ши Жиньпин хэлэхдээ “Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд хөгжиж буй орнуудын чухал хэсэг болох бөгөөд дэлхийн засаглалд идэвхтэй оролцогч, хувь нэмрээ оруулдаг юм. CELAC нь дэлхийн өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны зайлшгүй хөдөлгөгч хүч болж, бүс нутгийн энх тайвныг сахин хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах, бүс нутгийн интеграцийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Хятад улс Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудын интеграцийн үйл явцыг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд CELAC-тай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчилж, CELAC-ыг хөгжиж буй орнуудын эв нэгдлийг бэхжүүлэх, өмнөд өмнөдийн хамтын ажиллагааг ахиулах чухал түнш гэж үздэг. Хятад улс Латин Америкийн хамт Хятад-Латин Америкийн чуулга уулзалтын бүтээн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлж, Хятад, Латин Америкийн харилцааг эрх тэгш, харилцан ашигтай, шинийг санаачлагч, нээлттэй, үр өгөөжтэй шинэ эринд ахиулсан нь энэхүү анхны санаан дээр үндэслэсэн юм. Бүс нутгийн олон орон Хятадтай хамтран "Бүс ба Зам"-ын өндөр чанартай бүтээн байгуулалтыг ахиулж байна. Дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжиж,Хятад улстай хамтран, хамтын ирээдүйтэй Хятад, Латин Америкийн хамтын нийгэмлэгийг байгуулна.

Дэлхий нийт шинэ үймээн самуун, өөрчлөлтийн үе рүү орж байна. Эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байж л сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна. Хятад улс Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудад үргэлжлүүлэн туслах ба урагшилж, энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө зэрэг бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг сурталчилж, дэлхийн энх тайван, хөгжил, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн байгуулалтыг ахиулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд бэлэн байна" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл