
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03 дугаар сарын 30-ны өглөө нийслэл Бээжин хотноо сайн дурын мод тарих үйл ажиллагаанд оролцжээ. Мөн үеэр Ши Жиньпин дарга хэлэхдээ.
- ХКН-ын XVIII их хурлаас хойш миний бие 10 жил дараалан та бүхэнтэй хамт нийслэлийн сайн дурын мод тарих ажилд оролцож байна. Энэ нь “Үзэсгэлэнт Хятад улс”-ын бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө төдийгүй хүн бүрийн сэтгэлд, ялангуяа өсвөрийн залуучуудын зүрх сэтгэлд экологийн соёл иргэншлийн үрийг тарих явдлыг дэмжин, хүн бүхэн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэгч, дэмжигч болохыг урайлж байгаа явдал юм. Эх орны маань тэнгэр нь хөх, уул нь ногоон, ус нь тунгалаг, байгаль нь сайхан байхын төлөө бүгд хамтдаа, өнө мөнхөд зүтгэх ёстой гэжээ.
