solongonews
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол Улаанбаатар хотод болов
2026-11-13 20:09

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас олгож буй Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслол 11-р сарын 13-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Цао Ли, Монгол Улсын Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хамтдаа Улаанбаатар хотын ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон хувийн өмчийн 71 сургуулийн  300 шилдэг сурагчид тэтгэлэг олголоо.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Цао Ли тэтгэлэг гардуулах үеэр:

 
- Хятад, Монгол хоёр улс уул усаараа хаяа нийлсэн нөхөрсөг хөрш. Хятадын тал итгэл үнэмшилтэй, багтаамжтай өгөөж өндөр хөрш улс орны гадаад харилцааны үзлээр хоёр улсын харилцаа холбоог баримталсаар ирсэн. Хятад хэл сурах давлагаа болон Хятадын дэлхий дээрх хүрээлэл тасралтгүй өргөжиж байна. Сурагчид та бүхэн хятад хэлийг сайтар сурч, Хятад улсын хөгжлийн боломжийг ашиглан эзэмшсэн мэдлэг боловсролоороо Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн, Хятад, Монголын найрамдалт харилцаанд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсье гэж хэлэв.

 
Монгол Улсын Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва ёслолын арга хэмжээний үеэр Хятадын тэтгэлэгт талархал илэрхийлээд:

 
- Өнөөдөр Улаанбаатар хотын төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 4000 гаруй суралцагч хятад хэл сонирхон сурч, судалж, эзэмшиж байна. Хятад хэл, соёлыг амжилттай суралцаж, Монгол-Хятадын найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа шилдэг сурагчдад баяр хүргэж улам их амжилт хүсье гэж хэллээ.


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : mn.china-embassy.gov.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл