solongonews
Эрээн хот олон улсын шуудангийн логистикийн төвийг байгуулж байна
2026-11-16 15:06

Өдгөө Хятадын Эрээн боомт олон улсын шуудангийн дөрвөн чиглэл нээж, илгээмжүүд нь Улаанбаатар, Новосибирск, Казан, Москва хотуудад хүрч байна. Үүнд Эрээн-Казан чиглэл нь ачаа тээврийн 70 гаруйг эзэлж байна. Энэ оны эхний гурван улиралд Эрээн боомтын хил дамнасан цахим худалдааны экспорт 9 сая ширхэг,  400,000 гаруй шуудангийн баглаа боодлыг өртөө дамжуулан гаргаж, ачааны жин 5,774.4 тонн, бараа бүтээгдэхүүний өртөг 400 сая юаньд хүрчээ.

Эрээн хот онлайн худалдан авалт, онлайн төлбөр тооцоо, хүлээж авах, хүргэлтийг оролцуулсан хил дамнасан цахим худалдааны үйлчилгээний загвар байгуулж, Монгол, Оросын зах зээлийг хамарсан хил дамнасан цахим худалдааны төв болох төдийгүй, агаарын шуудангийн чиглэлийг идэвхтэй өргөжүүлж, хуурай зам болон агаарын тээврийг хослуулсан олон давхаргат хил дамнасан логистикийн системийг бүрдүүлж байна, цаашид Хятад, Монгол, Орос, Европыг хамарсан олон улсын шуудангийн логистикийн төв байгуулахаар зорьж байна.



Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : ShineEreen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл