solongonews
Ши Жиньпин АПЕК-ын 33 дахь удаагийн удирдагчдын албан бус уулзалтыг даргалж чухал илтгэл тавив
2026-11-19 16:56
Ши Жиньпин Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) 33 дахь удаагийн удирдагчдын албан бус уулзалтыг даргалж, чухал илтгэл тавив

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 19-ний үдээс өмнө Шэньжэнь хотын Олон улсын харилцааны төвд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) 33 дахь удаагийн удирдагчдын албан бус уулзалтыг даргалж, “Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулж, Ази, Номхон далайн гайхамшигийн шинэ хуудсыг нээе” сэдэвт чухал илтгэл тавилаа.

Ши Жиньпин уулзалтад оролцож буй эдийн засагтай орнуудын удирдагчид, төлөөлөгчид болон олон улсын байгууллагын тэргүүнүүдийг халуун дотноор угтан авч, найрсгаар гар барин мэндчилж, хамтдаа дурсгалын зураг татуулсны дараа уулзалтыг даргалан эхлүүлэв.


Ши Жиньпин хэлэхдээ, 30 гаруй жилийн өмнө АПЕК байгуулагдаж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа эхэлсэн байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Ази, Номхон далайн бүс нутгийн өнгө төрх эрс өөрчлөгдөж, эдийн засгийн хурдацтай хөгжлийн “Ази, Номхон далайн гайхамшиг”-ийг бүтээсэн юм. Шинэ боломж, сорилтуудтай тулгарч буй цаг үед Ази, Номхон далайн хамтын ажиллагаа шинэ нөхцөл байдалд дасан зохицож, шинэ алхам, шинэ хуудас нээх шаардлагатай байна. Ингэснээр харилцан ойлголцол, эв нэгдэлтэй, нээлттэй, уялдаа холбоотой, шинийг эрэлхийлсэн, хүртээмжтэй хөгжлийг эрхэмлэсэн Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулж чадна.
 
Нэгдүгээрт, харилцан ойлголцол, эв нэгдлийг эрхэмлэж, нийтлэг ашиг сонирхлын уялдаа холбоог бэхжүүлэн, бэрхшээл, сорилтыг хамтран даван туулж, хамтын нийгэмлэгийн ухамсрыг тасралтгүй төлөвшүүлье.
 Хоёрдугаарт, нээлттэй байдал, харилцан уялдаа холбоог эрхэмлэж, эдийн засгийн интеграцчлалын үйл явцыг тогтвортой урагшлуулах шаардлагатай. Нээлттэй боловч бусдыг гадуурхдаггүй, нэгдмэл боловч хуваагдмал бус хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлж, чөлөөт, нээлттэй худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжин, Ази, Номхон далайн эдийн засгийн өсөлтөд илүү өргөн орон зай нээе.Гуравдугаарт, шинийг санаачлах, хөгжлийг эрэлхийлэх зарчмыг баримталж, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжин, инновацын үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай. Нээлттэй, шударга, тэгш, ялгаварлан гадуурхдаггүй хамтын ажиллагааны орчныг бүрдүүлж, механизм, үзэл баримтлалын шинэчлэл болон бүтцийн реформыг ахиулан, Ази, Номхон далайн эдийн засгийн эрч хүч, нөөц боломжийг тасралтгүй бий болгоё. Дөрөвдүгээрт, хүртээмжтэй хөгжлийг эрхэмлэж, хөгжлийн үр шимийг нийтээрээ хүртэх боломжийг бүрдүүлэн, иргэдийн хүртэх үр өгөөж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүх талын ашиг сонирхол, тав тухыг харгалзан үзэж, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлье гэв.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад улс бол Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааг санаачлагч, урагшлуулагч, манлайлагч орон юм. Хятадын тал бүх оролцогч талуудтай хамтран санал бодлоо нэгтгэж, хүчээ төвлөрүүлэн, Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн “дөрвөн тулгуур, найман багана”-ыг хамтдаа цогцлоохыг хүсэж байна гэв.
 
Нэгдүгээрт, худалдаа, эдийн засгийн тулгуурыг бэхжүүл
ье. Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс байгуулах нь АПЕК-ийн гишүүн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэл юм. Үүнийг тогтвортой урагшлуулж, илүү өндөр түвшний нээлттэй эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээрүүдийн уялдаа холбоог сайжруулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хөнгөвчлөл болон цахимжуулалтын түвшнийг дээшлүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтын саад тотгорыг багасгая. Бодлогын яриа хэлэлцээг эрчимжүүлж, туршлага солилцох болон технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, өндөр түвшний худалдаа, эдийн засгийн зохицуулалтад оролцох орнуудын чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай.
 
Хоёрдугаарт, харилцан холболтын тулгуурыг шинэ шатанд гарга
я. Дэд бүтэц, харилцаа холбооны харилцан холболт нь бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалын чухал холбоос юм. “Хатуу холболт”-ыг бэхжүүлж, дэд бүтцийн сүлжээг боловсронгуй болгоё. “Зөөлөн холболт”-ыг сайжруулж, бодлого болон зохицуулалтын уялдаа холбоог дэмжих шаардлагатай. Мөн “сэтгэл зүрхний холболт”-ыг бэхжүүлж, бизнес, аялал жуулчлал болон иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөн, соёл, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлье.
 
Гуравдугаарт, инновацын тулгуурыг бий болго
ё. Цахим эдийн засаг болон хиймэл оюун ухаан нь инновацад суурилсан өсөлтийн хөдөлгөгч хүч юм. Цахим дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, бүс нутгийн өгөгдлийн засаглал болон хамтын ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгон, хил дамнасан өгөгдлийн урсгалыг үр ашигтай, хялбар, аюулгүй болгох шаардлагатай. Нээлттэй инновацын экосистемийг бүрдүүлж, хиймэл оюун ухааны өргөн хэрэглээг дэмжин, үйлдвэрлэлийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийг ахиулж, шинэ чиглэлд хөгжүүлье.
 
Дөрөвдүгээрт, хөгжлийн тулгуурыг бэхжүүл
ье. Чадавхыг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, бүс нутгийн эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааг ахиулан, хил дамнасан авлигын эсрэг засаглалыг гүнзгийрүүлэх шаардлагатай. Нөөц баялаг, байгаль орчин, хүн амын хөгжлийн уялдаа холбоог хангаж, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоё.

Иргэдийн амьжиргааг сайжруулах, хүний хөгжилд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлж, эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон мэргэжлийн ур чадварын хөгжлийг ахиулах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, залуу боловсон хүчний солилцоог дэмжих замаар Ази, Номхон далайн бүс нутгийн хүний нөөцийн эрч хүчийг бүрэн нээн гаргах шаардлагатай.
 
Ши Жиньпин Хятадын тал Ази, Номхон далайн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх шинэ арга хэмжээнүүдийг зарлав. Үүнд:
 АПЕК-ийн бодит хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулан 20 сая ам.долларын санхүүжилт олгоно. Шэньжэнь хотод Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийн судалгааны төв байгуулж, бодлогын судалгаа, солилцоо явуулах, оюуны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
 
Цахим технологи, өгөгдлийн хил дамнасан урсгал, цэвэр эрчим хүч, жижиг, дунд аж ахуйн нэгжийн хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагааны байгууллагуудыг байгуулах замаар Ази, Номхон далайн бүс нутгийн инновац болон ногоон өсөлтийг дэмжих зэрэг арга хэмжээ багтаж байна.
 Уулзалтад оролцсон эдийн засагтай орнуудын удирдагчид болон төлөөлөгчид “Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих нь” сэдвийн хүрээнд ээлж дараалан үг хэлэв.
 
Оролцогч талууд АПЕК-ийн “Хятадын жил”-ийн хүрээнд гарсан  үр дүнг өндрөөр үнэлж, Хятадын талын хийсэн онцгой ажлыг талархан тэмдэглэж, дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн чухал санаачилга, арга хэмжээнүүдийг идэвхтэй дэмжиж байгаагаа илэрхийллээ.
 
Мөн бүх салбарын хамтын ажиллагааг нягтруулж, эрсдэл, сорилтыг хамт
аар даван туулж, АПЕК-ийн цаашдын хөгжлийг ахиулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева урилгаар оролцож, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
 
Оролцогч талуудын үгийг сонссоны дараа Ши Жиньпин дүгнэлт хийж, Ази, Номхон далайн хамтын ажиллагааг чан
саатай хөгжүүлэх талаар дараах гурван санал дэвшүүлэв.
 
Нэгдүгээрт, итгэл үнэмшлээ бэхжүүлэх. Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах талаарх нийтлэг ойлголтыг бодит үйл ажиллагаа болгон хувиргаж, дэвшүүлсэн алсын харааг бодит амьдралд хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргая.
 
Хоёрдугаарт, зөв чиглэлээ баримтлах. Ази, Номхон далайн хамтын нийгэмлэгийг байгуулах үндсэн зорилго, чиглэлээсээ хазайхгүй байж, эрхэм зорилгын өндөр ухамсартайгаар бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах шаардлагатай. Ингэснээр Ази, Номхон далайн бүс нутгийн илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулах болно.
 
Гуравдугаарт, бодит ажил хэрэгт тууштай хандах. Хөгжлийг хамгийн өргөн хүрээний нийтлэг зорилго болгон авч үзэж, хөгжлийн зүй тогтлыг хүндэтгэн, бодитой ажиллаж, үр дүнтэй хэрэгжүүлэн, Ази, Номхон далайн хамтын ажиллагааны бодитой, иргэдэд мэдрэгдэх үр дүнг тасралтгүй бий болгоё гэж онцоллоо.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих