solongonews
Үхань хотын хөл хориог цуцалсан нь дэлхийн “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд итгэл найдвар төрүүлсэн
2021-04-08 16:36
ДЭМБ: Үхань хотын хөл хориог цуцалсан явдал нь дэлхийн хэмжээн дэх “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд итгэл найдвар төрүүлсэн.

ДЭМБ: Үхань хотын хөл хориог цуцалсан явдал нь Хятадын “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлын хамгийн чухал эргэлт төдийгүй дэлхийн хэмжээн дэх  “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд итгэл найдвар төрүүлсэн

БНХАУ-ын Үхань хотын “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний хүрээн дэх хөл хорионы хатуу чанга дэглэмийг цуцалсны нэг жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт ба халдварт бус өвчний асуудал хариуцсан даргын туслах Рэнь Минхүй энэ сарын 07-ны өдөр хэлэхдээ:

- Үхань хотын хөл хориог цуцалсан явдал нь “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах явц дахь маш чухал түүхэн үйл явдал юм. Энэ нь Хятадын “Ковид-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах ажлын хамгийн чухал эргэлт төдийгүй дэлхийн хэмжээн дэх “Ковид-19”-ийн эсрэг тэмцэлд итгэл найдвар төрүүлсэн. Улмаар ховор тохиолдох, хүн төрөлхтний түүхэн дэх маш чухал нэгэн удаагийн халдварт өвчний дэгдэлтийн өмнө хотыг хаах зэрэг урьдчилан сэргийлэх, хянах цуврал хатуу арга хэмжээг хэрэгжүүлсэн нь зөв сонголт байсан гэдгийг харуулж байна. Үүнийг бусад улс орон, бүс нутгийн үйл ажиллагаанууд ч нотолж байгаа юм гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл