Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Ван Вэйгуан 5 дугаар сарын 5-ны өдөр болсон "Олон улстай нэгдэж буй Хятадын Философи, нийгмийн шинжлэх ухааны олон улсын форум"-ийн үеэр:
- Өнөөгийн байдлаар Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академи нь Академийн зэрэглэлийн, судалгааны тасгийн зэрэглэлийн болон мэргэжлийн зөвлөхүүд зэрэг гурван төвшинд зөвлөх байгууллагыг байгуулж, нийт 18 мэргэжлийн зөвлөх байгууллага албан ёсоор бүртгүүлээд байна гэсэн байна.
Тэрээр цааш нь:
- Энэ жил Хятадын НШУА үүсэн байгуулагдсаны 40 жилийн ой тохиож буй бөгөөд одоо нэгэнт Хятадын Философи, нийгмийн шинжлэх ухааны судалгааны салбарын хамгийн нэр хүндтэй байгууллага болж хөгжин, дэлхийд дээгүүр тооцогдох үндэсний хэмжээний өндөр зиндааны зөвлөх байгууллага болсон байна гэж хэллээ.
