Бүх Хятадын УТЗЗ-ний 9 гишүүн 03-р сарын 13-ны өдрийн үдийн өмнө XIII сонгуулийн УТЗЗ-ний бүх Хятадын хорооны II чуулган өндөрлөхөөс өмнө санал санаачилгаа дэвшүүлсэн байна. Олонх гишүүд “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин” сэдэвд анхаарлаа хандуулсан билээ.
Лан Янь тариачдыг ядуурлаас ангижруулан чинээлэг амьдралтай болгоход Засгийн газраас аж үйлдвэрийн онлайн болон онлайн бус тавцанг зэрэг ханган өгч, бүтээн байгуулах хэрэгтэй гэж үзжээ.
Ли Шаопин гишүүн Аньхүй мужийн фэн Янгийн хог хаягдлаар цахилгаан гаргах жишгээр хөдөө тосгоны иш сүрлийг шатааж байгааг шийдэх асуудлын тухай ярьсан байна. Хятадын уламжлалт аж үйлдвэрийн ирээдүйн хөгжилд боловсон хүчийг бэлтгэх ажилд ямар зохицуулалт шаардаж байна вэ гэх асуудалд Чанхуа Их Сургуулийн эдийн засгийн сургуулийн захирал Бай Жүнэнь ийнхүү хариулсан байна.
- Тусгай мэргэжилтэй, аж ахуйн нэгжийн менежментийн талд өргөн мэдлэгтэй боловсон хүчнийг бэлдэж, аж ахуйн нэгжийн ажилтан дижитал стратегийн менежментийн чадвартай байвал зохино гэсэн байна.
