
300 сая хүнийг мөс, цасан дээр зугаалахыг дэмжих улсын зорилтыг биелүүлэхийн тулд ӨМӨЗО-ны Тунляо хотын оршин суугчдын гэр хорооллоос ойр хавьдаа мөс, цасанд тэших хүслийг улам хангахын зэрэгцээ мөс, цасны спортыг эрчимтэй эхлүүлэхээр болжээ. Бээжингийн Өвлийн олимпын наадамд тус дэм үзүүлэх, хүчтэй уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд мөс, цасны баялаг нөөц, өвлийн улиралд үзэсгэлэнтэй, дур булаам байгалийн үзэмжид түшиглэн мөс, цасны хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан.
Шинэ оны эхэнд Тунляо хотын өвөрмөц мөс, цасны үйл ажиллагаа өвлийн улиралд эрчимтэй хөгжиж, нарны хурц гэрэл, цагаан цасан дор иргэд, жуулчид олон төрлийн мөс, цасан үзвэрийн газруудад зугаацаж, мөс, цасны спортын зугаа цэнгэлийг мэдэрлээ.





Мөс цасны карнавал, хүн болгоны очдог газар болжээ
Тунляо хотын соёл, аялал жуулчлалын групп 2021 оны 12-р сарын 31-ний өдөр "Мөнхийн орь залуу нас" сэдэвт мөс, цасны карнавал наадмын анхны мөс, цасны багт наадмыг Лаванда цэцгийн ордонд зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ 03-р сарын 01-нийг хүртэл үргэлжлэх болно. Арга хэмжээнд цасны цагариг, цасан мотоцикл, эксковатор цасанд тоглох, цасанд эргэлдэх зэрэг 30 орчим төрлийн мөс, цасны зугаа цэнгэл, мөн бампер машин, карт зэрэг мөсний спортын үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
Тунляо хотын соёлын аялал жуулчлалын группын хариуцагч:
- Мөс, цасны үйл ажиллагаа явуулснаар бид мөсөн болон цасан спортыг ард түмний амьдралд нэвтрүүлж, олон түмний мөсөн болон цасны спортод идэвхи санаачилгатай байж, идэвхтэй оролцож, мөс, цасны спортоор зугаацан, мөс, цасны спортын гайхамшгийг харуулах хэрэгтэй гэж хэллээ.





Мөс, цасны хөгжилтэй спорт, өвлийн улирлын гайхамшгийг мэдэрнэ
Бүх Хятадын иргэдийн мөс, цасны 8 дахь наадмын Тунляо хотын Хорчины спортын 4-р бага хурал, Хорчин зүүн гаран хойд хошууны мөс цасны хөгжөөнт наадам тус хошууны Өү Шянжюжю мөс цанын баазад болж, цасан дээр олс татах, мөсөн тэрэг, цанаар гулгах, мөс шахах зэрэг тэмцээнүүд боллоо.
Өү Шянжюжю мөс цанын баазад жуулчид хүүхдүүдээ, эсвэл гурав тавуулаа нийлж, мэргэжлийн цанын хувцас өмсөн, 100 метрийн цанын гүйлтийн замд цанаар гулгах зугаа цэнгэлийг мэдэрч, мэргэжлийн биш байлаа ч хүн бүрийн сонирхолд нөлөөлөөгүй.
Цанаар гулгах нь тус хошууны өвлийн аялал жуулчлалын нэгэн сайхан нэрийн хуудас болжээ.






Хүрээ хошуунд мөс, цасан спортын халуурал болж байна
Өвлийн олимпын салхийг дагаад мөс, цасны хүсэл тэмүүллийг ургуулна. Хүрээ хошуунд мөс, цасны төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж, олон нийтийн мөс, цасан спортын уур амьсгал улам бүр эрчимжиж байна. Хүрээ хошуун дахь "Өвлийн туйлын Хүрээ, мөрөөдөл шингэсэн өвлийн олимп" сэдэвт мөс, цасан цэцэрлэгт хүрээлэнд ороход харагдах бүх мөсөн баримлууд нь ойролцоох усан цөөрмөөс авчирсан мөсөөр хийгдсэн байдаг. Өвлийн олимпын сэдвийг тусгасан талбай дээр Хятадын уламжлалт соёлыг харуулсан арван хоёр жилийн мөсөн баримлууд зохион бүтээгдсэн байна. Тэнд 50 шахам цасан баримал, төрөл бүрийн хүүхэлдэйн киноны баатруудын цасан баримал, мөн мөсөн гулуур, цасан цагаргин гулуур, чөлөөт цагаа өнгөрөөх цасан байшин гэх зэрэг олон төрлийн тоглоомууд байдаг.
Хүрээ хошуун дахь Ширээт аялал жуулчлалын амралтын газарт байрлах "Өвлийн туйлын Хүрээ, мөрөөдөл шингэсэн өвлийн олимп" мөс, цасан парк нь хүрээ хошууны мөс, цасны байгалийн баялаг, давуу талыг ашиглаж мөс, цасны зугаа цэнгэл, мөс цасны спорт, соёлоор гол сэдэв болгож, цас, мөсөн спортыг гүн гүнзгий нэгтгэснээр Хүрээ хошууны мөс, цасны аялал жуулчлалын брэндийг бий болгож, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр мөсөн болон цасан спортын сайхан уур амьсгалыг бий болгожээ.






Өвлийн олимпыг үйл ажиллагаараа дэмжинэ
Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлт удахгүй болох гэж буй энэ үед 2022 онд болох Өвөр Монголын Өөртөө Засах орны биеийн тамир, спортын наадамд оролцохоор бэлдэж буй Зарууд хошууны онцгой сургуулийн сурагч оюутнууд хөгсөж баярласан сэтгэлээ дарж ядан буйн дээр мөсөнд тэших зэргээр өвлийн олимпод хүч нэмж байна.
Зарууд хошууны онцгой сургууль нь Өвөр Монголын биеийн тамирын баг, улсын дасгалжуулах төвд олон тооны шилдэг тамирчдыг бэлтгэсэн. Өөрийн хүчин чармайлтаар мөс цасны тэмцээнд багагүй амжилт байгуулжээ. 2021 оны 07-р сард тус сургууль нь Хятадын Боловсролын яам, Бээжингийн өвлийн олимп болон зохион байгуулах коммисоос "Сургуулийн хүрээний мөс цасны биеийн тамирын онцлогт сургууль", "Олимпын жишээ үлзүүлэх сургууль" хэмээх цол хүртээжээ.
Оюутнууд мөсөн дээгүүр хөлөрч, өвлийн олимпын мөрөөр хөөцөлдөж, залуу насны мөрөөдлөө дүрслэн харууллаа.
Өвлийн олимпыг дэмжихийн тулд Тунляо хотын өвөрмөц мөс, цасны зугаа цэнгэлийн төслүүд та нарыг хүлээж байна. Энэ өвөл Тунляо хот руу хүсэл тэмүүлэлтэй алхаж, мөс, цасаар баясаж, өвлийн олимпын наадамтай хамт алхаж, мөс, цасан спортын хосгүй увдисыг хамтдаа хүртэцгээе.
