Сүүлийн өдрүүдэд Хятадын Цаг уурын товчооны Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны төв "Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн хөх ном 2019" номыг нийтэлсэн байна. Номын уур амьсгалын системийн ерөнхийлсөн судалгаа, олон зүйлийн чухал индексээс үзвэл уур амьсгалын системийн дулаарах чиг хандлага үргэлжилсээр байна. Хятад улсын хатуу ширүүн уур амьсгалын тохиолдол, уур амьсгалын эрсдэлийн түвшин улам нэмэгдэх хандлагатай байна гэж нийтэлсэн байна.
Энэхүү номд 1961-2018 он хүртэлх байдлаар Хятад улсын салхины дундаж хурд, нарны тусгалын хугацаа багассан хандлагатай байжээ. 2018 онд Хятад улсын агаарын харьцангуй чийгшлийн дундаж хэмжээ, үүлэн бүрхэвчийн нийт хэмжээ өмнөх жилүүдийнхээс ихсэж, салхины дундаж хурд багассан юм. 1961-2018 онд умардын бүс нутгийн шороон шуургатай өдрийн тоо илэрхий цөөрчээ. 1992-2018 онд Хятадын хүчлийн бороо ерөнхийдөө багассан чиг хандлагатай байна. 2018 онд Хятадын дундаж хур тунадас ph 5.90 хувьтай байсан ба хүчлийн борооны дундаж хэмжээ, ширүүн хүчлийн борооны тохиолдол бүгд 1992 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрсэн хэмээн тэмдэглэсэн байна.
