solongonews
Хятад улс · Өвөр Монголын хөдөө аж ахуйн экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэн өндөрлөлөө
2016-08-11 15:18
31.68 сая юанийн арилжаа худалдаа хийж, 156 сая юанийн захиалга борлуулалтын гэрээ байгуулжээ.

    Хятад улс · Өвөр Монголын хөдөө аж ахуйн экологийн бүтээгдэхүүний үзэсгэлэн IV удаагийн үзэсгэлэн 8 дугаар сарын 10-ны өдөр хаалтаа хийлээ.

     Үзэсгэлэнгийн таван өдрийн хугацаанд Өвөр Монголын дотно гаднах 826 аж ахуйн нэгж болон тусгай хоршоо 137 төрлийн 4069 бүтээгдэхүүнийг дэлгэж, үзэсгэлэнг зорьж ирсэн иргэдийн тоо давхардсан тоогоор 100 мянгыг давсан байна. Үзэсгэлэнд Өвөр Монголын мах, сүү ноос ноолуур, тос, төмс хүнсний ногоо, өвс бордоо зэрэг аж үйлдвэрийн шилдэг чанартай хөдөө аж ахуйн экологийн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж, шууд борлуулахын зэрэгцээ Өвөр Монголын мал аж ахуй тариаланг хөгжүүлэх талын хурал зэрэг олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл