solongonews
Гүзээлзгэнэ тарьж орлогоо нэмэгдүүлнэ
2022-01-04 09:07
Гүзээлзгэнэ тарьж орлогоо нэмэгдүүлнэ

        Сүүлийн жилүүдэд Хөххотын Хотон дүүрэг намын бүтээн байгуулалтын удирдлагыг баримталж, аж үйлдвэрийн бүтцээ эрчимтэй зохицуулж, байгууламжийн газар тариаланг хөгжүүлэн, тариаланчдыг хүлэмжинд гүзээлзгэнэ тарихад чиглүүлж, хөдөө аж ахуйн үр ашиг, тариачдын орлогыг ахиулж, тариаланчдыг дагуулан "жимсгэний" шинэ амьдралыг өрнүүлж явна. 

Гүзээлзгэний хүний биед нөлөөлөх ач тус

1. Зүрхний өвчнөөс сэргийлнэ. Гүзээлзгэнэ нь судсанд холестрин хуримтлагдаж, судас бөглөхөөс сэргийлдэг. Мөн сэтгэл санааг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.

2. Санах ойг сайжруулдаг. Хэрэв та санах ойгоо сайжруулахыг хүсэж байгаа бол өдөр тутмын хооллолтондоо гүзээлзгэнэ идэж заншаарай. 7 хоногт 2 ба түүнээс дээш хэрэглэж заншсанаар хожим эмэгтэйчүүд ой тогтоолт муу болох өвчнөөс сэргийлж чадна.

3. Дархлааг сайжруулдаг. Витамин С ихээр агуулдаг учир дархлааны системийг сайжруулж, элдэв өвчнөөс сэргийлж чадна. 

4. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ. Гүзээлзгэний эслэг чанар өндөр байдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь сахарын түвшинг хянах, чихрийн шижингээс хамгаалахад тусалдаг. 

5. Цэвэр арьс. Гүзээлзгэнэ нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, удаан хугацаанд арьсыг эрүүл саруул, үрчлээгүй байлгахад витамин С болон антиоксидан тусладаг. Мөн салицилийн хүчил буюу батгатай тэмцэгчийг өөртөө агуулдаг. 

6. Хавдрын эсрэг. Өмнө хэлсэнчлэн антиоксидант агуулдаг чанар нь хавдрын эсрэг үйлчилдэг байна. Хавдрын ургалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх орно. 


7. Ясанд сайн. Гүзээлзгэнэ нь кали, магни, мөн ясны өсөлтийг дэмжих, хамгаалах үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг. Тиймээс гүзээлзгэнийг хүүхдэд сайн гэх учир энэ.


8. Жингээ хаяхад тустай. Нэг аяга гүзээлзгэнэ 53 калори байдаг. Мөн ширхэг ихтэй жимс учир удаан хугацаагаар цатгалан явуулж, хоол идэхийн өмнө хэдэн ширхэг гүзээлзгэнэ идэх юм бол танд хоол бага идүүлдэг байна. 


9. Үс уналтын эсрэг .Фолийн хүчил, витамин В5, В6 гэх мэт эрдэс бодс нь таны үс уналтын эсрэг байдаг. Мөн магни, зэс агуулдаг нь мөөгөнцрийн эсрэг буюу хагнаас сэргийлдэг. Гүзээлзгэний маск тавибал үсийг сайхан болгоно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл