solongonews
Хятадын хамгийн баян 6 тосгон
2016-06-07 20:37
Хятадын хамгийн баян 6 тосгонтой танилцана уу!

1. Хуа Ши тосгон

Хятадын Жян Сү мужийн Жян Инь хотын Хуа Ши суурингийн Хуа Ши тосгон. Энэхүү тосгон нь үзэсгэлэнт сайхан уул ус, нуур цөөрөм гээд байгалийн сайхан өнгө үзэмжийг бүрдүүлсэн тосгон байсан төдийгүй 2001 оны үед өндөр хурдны авто зам, туннель, нисдэг тэрэгний буудалтай болчихсон байжээ.

Хуа Ши тосгоны 2012 оны нийт орлого нь 52 тэрбум 450 сая юаньд хүрч байсан бөгөөд Хуа Ши тосгоны Хуа Ши компани 1996 онд Хятадын шянь суурингийн түвшний том аж ахуйн нэгжээр сонгогдсон байна. Уг тосгоны 2010 оны хүн бүрд ногдох жилийн орлого 85 мянган юань байсан бол тухайн үеийн Шанхай хотын хүн бүрд ногдох орлого нь 30 мянга гаруй юань байсан аж.

2. Нань Лн тосгон

Нань Лн тосгон нь Хятадын Шэнь Жэнь хотын захиргааны тосгоны нэг юм. Нийт 4.12 хавтгай дөрвөлжин км газар нутагтай бөгөөд тосгоны уугуул оршин суугчид нь 800-д хүрдэг бол шилжин ирсэн хүн амын тоо 15 мянгад хүрдэг байна.

Нань Лн тосгоны 2008 оны хөрөнгө 1.3 тэрбум юань хүрсэн бөгөөд хүн бүрд ногдох жилийн цэвэр орлого 150 мянган юань байжээ.

3. Ши Тан тосгон

Жэ Жян мужийн Ши Тан тосгон өнгөрсөн зууны 80-аад оны эхний үед даруй Хятадын алдартай баян тосгоны нэг байжээ. 2004 оны үед тосгоны орлого 737 сая юань хүсэн байна.

4. Хан Минь тосгон

Жэ Жян мужийн Хан Жөү хотын зүүн дүүрэгт байрлах уг тосгоны 2011 оны борлуулалтын орлого 9 тэрбум юаньд хүрчээ. Тосгонд ирж ажиллаж байгаа ажилчдын хүн бүрд ногдох нэг сарын орлого 35600 юань бөгөөд тосгоны уугуул ардын сарын орлого 30000 юань байжээ.

5. Тэн Төү тосгон

Уг тосгон нь “Экологийн хөдөө аж ахуй”, “Гурван хэмжээст хөдөө аж ахуй” зэрэг ногоон төслөөр дотоод гадаадад алдартай аялал жуулчлалын газар болжээ.

Тэн Төү тосгонд нийт 296 өрх, 787 уугуул иргэнтэй бөгөөд 6500 шилжин ирсэн хүн амтай аж. 2009 оны үеийн тосгоны ДНБ нь 609 сая юаньд хүсэн байна.

6. Жю Шин тосгон

Жүө Шин тосгон Шанхай хотын баруун өмнө хэсгийн Чи Бао сууринд харьяалагддаг бөгөөд ”Хятадын зах зээлийн тосгон” хэмээх нэртэй аж. Жүө Шин тосгоноос 5000 гаруй тэрбумтан төрөн гарсан байна.

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : уйжйж
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл