solongonews
Цөмийн зэвсэг туршихыг хориглох анхны хяналтын станц ашиглалтад оров
2016-12-18 21:10
Ланьжөүгийн цөмийн хэрэглээний цацраг идэвхт бодисын хяналт шалгалтын станцыг шалгаж ашиглалтад оруулах ёслол 16-нд боллоо.

 

 Цөмийн зэвсэг туршихыг бүх талаар хориглох хэлэлцээрийг үндэслэгч байгууллагын бэлтгэл комиссоос тус станцад иж бүрэн шалгалт хийж байгаа нь энэ юм. Энэхүү шалгалтыг давснаар, Хятадын цөмийн зэвсэг туршихыг хориглох анхны хяналтын станц албан ёсоор ашиглалтад орсон байна.

 "Цөмийн зэвсэг туршихыг бүх талаар хориглох хэлэлцээр" нь цөмийн зэвсэг туршин дэлбэлэх болон цөмийн бусад аливаа дэлбэрэлтийг бүх талаар хориглож, мөн цөмийн зэвсэг дэлгэрүүлэхийг бүх талаар хориглон, цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг үр ашигтай дэмжиж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготой юм. "Цөмийн зэвсэг туршихыг бүх талаар хориглох хэлэлцээр"-ийн дагуу Хятадын нутагт цөмийн зэвсэг туршихыг бүх талаар хориглох 11 станц байгуулах юм байна.

 

Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл