solongonews
5G-гийн суурь станц 700 мянгад хүрэв
2020-11-13 16:26
5G-гийн суурь станц 700 мянгад хүрэв

Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Лю Лехүн 11-ний орой нээгдсэн Хятадын хөгжлийн дээд хэмжээний форумын 2020 оны хуралд хэлэхдээ, Хятад улс 5G-гийн 700 мянган суурь станц бүтээн байгуулаад байгаа бөгөөд 5G-гийн терминалын холболтын тоо хэмжээ 180 саяаас давж, 5G-д суурилсан маш олон шинэ хэрэглээг ахиуллаа гэжээ.

Лю Лехүн хэлэхдээ, шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал болон аж үйлдвэрлэлийн өөрчлөлт нь олон салбарт томоохон нөлөө үзүүлж, өрсөлдөөний шинэ зам нээж, олон улсын компани болон улс орнуудад ахиц дэвшил хийх боломж олгож байна. Ялангуяа зарим технологийн замнал болон өрсөлдөөний дүрэм журам бүрдээгүй шинэ салбарт, олон улсын аж үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн гинжин хэлхээ шинээр бүтээгдэж байна. 2019 онд, Хятад улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспорт дэлхийн 200 шахам улс орон, бүс нутгийг хамарч, олон улсын аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний дутагдаж үл болох чухал хэсэг болов. Ирээдүйд Хятад улс компанийн технологийн инновацийн чадвараа улам дээшлүүлж, технологийн инновацийг дэмжин, тогтолцооны орчныг сайжруулж, олон улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл