
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян өчигдөр Сингапурын хурал үзэсгэлэнгийн төвд болсон 21 дэх удаагийн Хятад болон АСЕАН-ы(10+1)удирдлагуудын уулзалт болон Хятад, АСЕАН-ы стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэх дээд хэмжээний хуралд оролцов. Мөн АСЕАН-ы 10 улсын удирдлагууд оролцож, Ли Кэчян болон Сингапурын Ерөнхий сайд Ли Шяньлүн нар уулзалтыг хөтлөв.
Ли Кэчян онцлохдоо, “Хятад нь АСЕАН-тай харилцан хүндэтгэх, харилцан санал бодлоо ойлголцох, нээлттэй хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг баримталж, харилцан хүртээмжтэй, харилцан суралцсаар ирсэн билээ. АСЕАН-ы цогц нэгдлийг байгуулах, АСЕАН-ы бүс нутгийн хамтын ажиллагаан дахь гол байр суурийг Хятадын тал хэзээд эрс дэмжих болно. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад болон АСЕАН-ы хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн илүү өндөр түвшний стратегийн түншийн харилцааг бий болгож, Хятад, АСЕАН-ы хувь заяаны цогц нэгдлийг бий болгохыг гүнзгийрүүлнэ. Нэгдүгээрт стратегийн төлөвлөлтийг эрчимжүүлнэ. Хоёрдугаарт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Гуравдугаарт шинэлэг зүйлүүдийг бий болгоно. Дөрөвдүгээрт хүмүүнлэгийн салбарын тулгуурыг бэхжүүлнэ. Тавдугаарт аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэжээ.
"Хятад, АСЕАН-ы стратегийн түншийн харилцааны 2030 он хүртэлх хэтийн төлөв"-ийг уулзалтаар батлан, Шинжлэх ухаан технологийн инновацийн хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл нийтэлж, 2019 оныг Хэвлэл мэдээллийн солилцооны жилээр зарласан байна.
Уулзалтад Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Төрийн зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Шяо Же оролцов.
