solongonews
Хөх мөрнийг дамнасан 8 дахь том гүүрийг барьж эхлэв
2016-08-09 15:25
Уг том гүүрийг 4 жилд багтаан барьж дуусгана.

Гурван хавцлын инженерчлэл хэрэгжиж буй И-Чан хотод Хөх мөрнийг дамнасан 8 дахь том гүүр болох И Чангийн Бай Ян Хөх мөрний авто замын том гүүрийг барих ажлыг 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхэллээ. Энэхүү гүүрийг барьж байгуулах явдал нь Хөх мөрний урсгалын дунд хэсгийн сав газарт далайд хурдан гарах бас нэгэн гарцыг нэмж Гурван хавцлын зам тээврийн ерөнхий системийг бүрдүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм.

Уг гүүрийн төсөлд нийт 3 тэрбум 385 сая юанийн хөрөнгө оруулж, 15,679 км урттай байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Үүнд Хөх мөрний том гүүрийн урт нь 2216 м байх бөгөөд хоёр эргийг холбох шугамын урт нь 13,463 км байх юм байна. Уг том гүүрийг 4 жилд багтаан барьж дуусгана.

Найруулагч: ....
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл