Гадаад валютын хяналт удирдлагын үндэсний газрын дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-ин:
- 2021 оны 10-р сард Хятадын гадаад валютын зах зээлийн нийлүүлэлт ба эрэлт хэрэгцээ тогтвортой байдлаа хадгалж, хил дамнасан орлого, зарлагын гүйлгээ оновчтой, эмх цэгцтэй явагдсан юм. Олон улсын санхүүгийн зах зээлийн хувьд КОВИД-19 халдварын нөхцөл байдал, гол гол орнуудын санхүүгийн болон валютын бодлогын хүлээлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр ам.долларын индекс бага зэрэг буурч, томоохон орнуудын санхүүгийн хөрөнгийн үнэ хэлбэлзсэн байна. Гадаад валютын нөөц бол ам.доллароор үнэлгээний мөнгөн тэмдэгт болгодог, валютын хөрвүүлэлт болон хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр тухайн сарын гадаад валютын нөөцийн цар хэмжээ өссөн юм гэж хэллээ.
Өдгөө КОВИД-19 халдварын нөхцөл байдал буцаад давтагдаж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нэлээд олон тогтворгүй хүчин зүйл нүүрлэж байгаа бөгөөд олон услын санхүүгийн зах зээл донсолгоо ихтэй байгаа боловч Хятад улсын эдийн засаг сэргэлтийн чиг хандлагаа хэвээр хадгалж, нэлээд эрчимтэй уян хатан чанар ба асар их боломжтой байгаа нь гадаад валютын нөөцийн цар хэмжээг ерөнхийд нь тогтвортой байлгахад дэмжлэг болж байна.
