Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвийн албан ёсны сайтад мэдээлснээр 49 дэх удаагийн "Хятадын интернетийн хөгжлийн статистик тайлан" 25-нд Бээжинд гарчээ. 2021 оны 12-р сар хүртлэх байдлаар Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 1.032 тэрбум хүрч, интернэтийн нэвтрэлтийн түвшин 73 хувьд хүрч, Хятадын интернэт хэрэглэгчдийн нэг хүнд ногдох онлайн цаг долоо хоногт 28.5 цаг болсон байна.
Интернэт хэрэглэгчдийн цар хүрээ тогтвортой өсч, хөдөө орон нутгийн болон ахмад настны бүлгүүд сүлжээний нийгэмд нэгдэх үйл явцыг түргэсгэж байна.

"Тайлан"-гаас харахад 2021 онд Хятадын интернэт хэрэглэгчдийн нийт цар хүрээ өссөөр байх болно.
Нэг. Хот, хөдөөгийн интернет холболтын ялгаа улам бүр багассан. Хятадын одоо байгаа засаг захиргааны тосгонууд "тосгон бүрт өргөн зурвасын/мэдээлэл дамжуулах өндөр чадалтай сүлжээг хэлдэг/ хүртээмж"-ийг бүрэн хэрэгжүүлж, ядууралд нэрвэгдсэн бүс нутгуудын харилцаа холбооны хүндрэл зэрэг асуудлууд түүхэн шийдвэрлэгдэж ирсэн. Хятадын хөдөө орон нутгийн интернэт хэрэглэгчдийн тоо 284 саяд хүрч, хөдөө орон нутагт интернэтийн хэрэглээ 57.6 хувьтай байгаа нь 2020 оны арван хоёрдугаар сараас 1.7 пунктээр нэмэгдсэн байж, хот, хөдөөгийн интернэтийн хэрэглээний ялгаа 2020 оны арван хоёрдугаар сараас 0.2 пунктээр буурсан байна.

Хоёр. Ахмад настны бүлгүүд сүлжээний нийгэмд нэгдэх үйл явцыг түргэсгэж байна. Ахмад настнуудын интернэтэд холбогдох, интернетээр аялах, интернет ашиглах хэрэгцээг улам бүр нэмэгджээ. 2021 оны арван хоёрдугаар сар хүртэлх байдлаар Хятадын 60 ба түүнээс дээш насны интернэт хэрэглэгчдийн тоо 119 саяд хүрч, интернэтийн нэвтрэлт 43.2 хувьд хүрсэн байна. Ахмад настнууд мэдээлэлжүүлэлтийн хөгжлийн ололт амжилтыг бусад насны бүлгүүдтэй хуваалцаж, эрүүл мэндийн код /аяллын карт/ үзүүлэх, өдөр тутмын хэрэгцээт зүйлээ худалдан авах, мэдээлэл хайх зэрэг онлайн үйл ажиллагааг бие даан хийх боломжтой өндөр настан интернэт хэрэглэгчдийн эзлэх хувь тус тусдаа 69.7 хувь, 52.1 хувь ба 46.2 хувьтай байдаг.
Интернэт хэрэглэгчдийн интернэт хэрэглэх нийт цаг нэмэгдэж, интернэтэд нэвтрэх төхөөрөмж төрөлжиж байна
"Тайлан"-аас үзэхэд Хятадын интернэт хэрэглэгчдийн интернэт хэрэглээний зан байдал шинэ шинж чанарыг харуулж байна.
Нэг. Нэг хүнд ногдох онлайн цаг нэмэгдсээр байна. 2021 оны 12-р сар хүртлэх байдлаар Хятадын интернэт хэрэглэгчдийн нэг хүнд ногдох онлайн цаг долоо хоногт 28.5 цаг болж, 2020 оны 12-р сарынхаас 2.3 цагаар нэмэгдсэн байна. Интернэт нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд гүн гүнзгий нэвтэрсэн байна.
Хоёр. Интернэтийн терминалын тоног төхөөрөмжийг ашиглах нь илүү олон янз байдаг. 2021 оны 12-р сар хүртлэх байдлаар Хятадын интернэт хэрэглэгчдийн 99.7 хувь нь гар утас ашиглан интернэтэд холбогдож, гар утас нь интернетэд нэвтрэх хамгийн чухал төхөөрөмж хэвээр байна. Ширээний компьютер, зөөврийн компьютер, телевиз, таблет компьютер ашигладаг интернэт хэрэглэгчдийн эзлэх хувь тус тусдаа 35 хувь, 33 хувь, 28.1хувь ба 27.4 хувьтай байна.
Шуурхай мессеж гэх мэт програмуудын өргөн тархсан байдал онлайн эмнэлгийн болон оффисын хэрэглэгчид хамгийн хурдан өсч байна.

Хятадын интернэт хэрэглээний хэрэглэгчдийн цар хүрээ 2021 онд тогтвортой өссөн гэдгийг "Тайлан"-д харуулж байна.
Нэг. Шуурхай мессеж зэрэг програмууд үндсэндээ түгээмэл болсон. 2021 оны 12-р сар хүртэлх байдлаар интернэт хэрэглэгчдийн дунд мессэж, онлайн видео, богино видео хэрэглэгчдийн ашиглалтын хувь тус тус 97.5 хувь, 94.5 хувь, 90.5 хувьтай болж, хэрэглэгчдийн тоо тус тусдаа 1.007 тэрбум, 975 сая, 934 саяд хүрсэн байна.
Хоёр. Онлайн оффис, онлайн эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг програмууд хурдацтай өсөлтийг хадгалсан. 2021 оны 12-р сар хүртэлх байдлаар онлайн оффис болон онлайн эмнэлгийн хэрэглэгчдийн тоо тус бүр 469 сая болон 298 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 35.7 хувь ба 38.7 хувиар тус тус өсч, хэрэглэгчийн цар хүрээ хамгийн хурдан өссөн хоёр төрлийн програм болжээ; дараа нь онлайн хоол хүнс хүргэлтийн хэрэглэгчдийн цар хүрээ, онлайн машин гүйлгээний хэрэглэгчдийн цар хүрээний өсөлт хурдацтай ажиглагдаж, өмнөх оны мөн үеэс 29.9 хувь, 23.9 хувиар тус тус өсч, хэрэглэгчдийн тоо 544 сая болон 453 саяд хүрсэн байна.
