solongonews
Жангар соёлын хоёр дахь удаагийн өдөрлөг Бээжинд эхлэв
2019-11-13 16:01
“Тууль ба урлаг” Жангар соёлын хоёр дахь удаагийн өдөрлөг энэ сарын 09-нд Бээжин хотод эхлэв.

Энэ сарын 13-ыг хүртэл Бээжин, Хөххотод үргэлжлэх уг өдөрлөгт ШУӨЗО-ы Алтай, Тарвагатай, Баянгол, Бортал зэрэг нутгийн ардын урлагийн соёлын өвийг тээгч 100 хүн оролцож байна.

Шиньжянаас хүрэлцэн ирсэн Ойрадын уран сайханчид наадмын талбайд Жангарын магтаал, товшуурын цохилго, биелгээ, уртын дуу, ардын богино дуу, хувцас загварын үзүүлбэр зэрэг тоглолтуудаа Бээжингийн олон үндэстний хараа сонорт хүргэлээ.

Уран сайханчдын дунд ардын дууч, биелээч, товшуурчин, загвар өмсөгчдөөс гадна туульчид ирсэн байсан нь хүмүүсийн анхаарлыг татав. Тухайлбал 11-ний үдшийн тоглолтод Алтай хотын Цэнгэл шяний малчин Баттөр “Уран мөнгөн хадаасан” хэмээх туулиа хайлах юм.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл