Чулууны соёл, аялал жуулчлалын 2019 оны наадам эхэллээ
2019-05-05 11:58
Алшаа аймгийн хаш чулуу болон үзмэрийн чулууны соёл, аялал жуулчлалын 2019 оны наадам эхэллээ.
Алшаа Зүүн хошууны Ардын засгийн газар болон Хятад улсын Сувд эрдэнэ хаш чулуун гоёл ажил үйлсийн нийгэмлэгээс зохион байгуулсан 2019 оны хаврын улирлын Алшаа аймгийн хаш чулуу болон үзмэрийн чулууны соёл, аялал жуулчлалын наадам болон арилжаа худалдааны үзэсгэлэн 04-р сарын 29-ний өдөр элс манхны хачин чулууны соёлын музейд эхлэв.
Энэ удаагийн наадамд 300 гаруй борлуулалтын талбай гаргаж, музейн үзэсгэлэнгийн тэнхимд 350 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж сувд эрдэнэ, хаш сийлмэл, үзмэрийн чулуу, хачин чулуу болон гар урлалын бүтээлүүдийг дэлгэн борлуулжээ.

















Зохиогч: Намар
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх
