solongonews
Үйлчилгээний экспорт, импортын хэмжээ шинэ рекорд тогтоов
2019-02-13 20:59
Үйлчилгээний экспорт импортын хэмжээ нэмэгдэв

 

    Энэ сарын 12-ны өдөр Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны хэлтсийн албан тушаалтан:

- 2018 онд Хятадын үйлчилгээний экспорт, импортын хэмжээ шинэ рекорд тогтоож, тус жилийн үйлчилгээний экспорт, импортын нийт хэмжээ таван их наяд 240.2 тэрбум юаньд хүрснээр үйлчилгээний экспорт нэг их наяд 765.8 тэрбум юань хүрсэн байна. Энэ нь 2017 оныхоос 14.6 хувиар нэмэгдэж, 2011 оноос хойших хамгийн түргэн өссөн үзүүлэлт болсон бол импорт гурван их наяд 474.4 тэрбум юаньд хүрч, 10 хувиар нэмэгдлээ. 2018 онд Хятадын үйлчилгээний экспорт, импортын өсөлт дэлхийн гол гол эдийн засгийн цогцоос дээгүүр байсан бөгөөд хэмжээгээр дэлхийд хоёрдугаарт орсон хэвээр байна гэж хэлсэн байна.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл