solongonews
Улаанмөчирийн шинэ уран бүтээлчдийн шинэ бүтээл, шинээр бүтээсэн хошин жүжгийн тоглолт болов
2018-08-08 22:28
Улаанмөчирийн шинэ уран бүтээлчдийн шинэ бүтээл, шинээр бүтээсэн хошин жүжиг болон малчин тариачдын шилдэг үзүүлбэрийн тоглолт боллоо.

Улаанмөчирийн шинэ уран бүтээлчдийн шинэ бүтээл, шинээр бүтээсэн хошин жүжиг болон малчин тариачдын шилдэг үзүүлбэрийн тоглолт  08 дугаар сарын 06-ны үдэш Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн хөгжмийн танхимд боллоо.

Тоглолт Өвөр Монголын хэмжээний Улаанмөчирийн 80 гаруй урлагийнхан болон малчин тариачдын урлагт хайртай хүмүүсийн найруулж бүтээсэн 12 тоглолтоос бүрдэв.

Тус тоглолт нь “Монгол морь” эрэгтэй эмэгтэй бүжгээр нээлтээ хийж, хөгжим, бүжиг, урлагийн гайхалтай үзүүлбэрээр үзэгч түмнийхээ халуун таашаалыг хүлээж чадсан юм. Хошин жүжгийн бүтээл “Эндүүрэл” нь нулимс инээд хоёрыг хослуулж үзэгчдийг догдлуулж чадсан юм.

Шинэ хөдөө тосгоны шинэ мал аж ахуйн орны шинэ дүр төрхийг магтан дуулсан “Баяр жаргалтай гэр орон” ба Монгол үндэстний  тууль хайлах урлагийн ид шидийг гайхуулсан “Агт хүлгийн нуруун дээрх хайрын барилдлага” тоглолтууд нь үзэгчдийн таашаалд хүрсэн сайхан тоглолтууд боллоо.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : www.news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл