solongonews
Хятад улсын валютын нөөцийн үлдэгдэл 3213.8 тэрбум ам.доллар боллоо
2022-03-22 16:45
Хятад улсын валютын нөөцийн үлдэгдэл 3213.8 тэрбум ам.доллар болов

Сэтгүүлч МХЕГ-аас ойлгосноор: 02-р сард банкнууд 160.1 тэрбум ам.долларын гадаад валют арилжаалж, 155.9 тэрбум ам.долларын гадаад валют борлуулан, валютын төлбөр тооцоо, борлуулалт 4.2 тэрбум ам.долларын ашиг гарчээ. Банкнуудын гадаадтай холбоотой орлого, төлбөрийн хувьд харилцагчийн нэрийн өмнөөс банкнуудын гадаадтай холбоотой орлого 412.6 тэрбум ам.долларт болж, гадаад төлбөр 419.1 тэрбум ам.доллар болон, гадаадтай холбоотой орлого 6.5 тэрбум ам.долларын алдагдал болон төлбөр гарсан байна.

Хятад улсын валютын зах зээл ерөнхийдөө тогтвортой байх юм. Валютын форвард тооцоо, борлуулалт, опцион хэлцэл зэрэг эрэлт ба нийлүүлэлтийн бусад хүчин зүйлсийг иж бүрэн авч үзсэний үндсэн дээр гадаад валютын дотоодын захын эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй болов. 02-р сарын эцсийн байдлаар гадаад валютын нөөцийн үлдэгдэл 3,213.8 тэрбум ам.доллар байгаа нь өмнөх сартай харьцуулахад үндсэндээ тогтвортой байна.

Худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бодит эдийн засагтай холбоотой хил дамнасан сангуудын цэвэр урсгал үргэлжилсээр байгаа юм. Хоёрдугаар сард хил дамнасан бараа бүтээгдэхүүний худалдааны орлого ба төлбөрийн ашиг 25.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 41 хувиар өсөв. Хил дамнасан шууд хөрөнгө оруулалтын орлого ба төлбөрийн илүүдэл 8.8 тэрбум ам.доллар байж, үүнээс Хятадад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр хөрөнгийн урсгал харьцангуй өндөр хэмжээнд хадгалагдаж, жилийн өмнөхөөс тогтвортой өссөн байна.

Ван Чүньин хэлэхдээ, одоогийн байдлаар гадаад орчин ээдрээтэй хэвээр байна, цар тахал өвчин, өндөр инфляци нь улс орнуудад мөнгөний бодлогоо зохицуулахад хүндрэл учруулж, өндөр үнэлгээ нь олон улсын санхүүгийн зах зээлийн эмзэг байдлыг нэмэгдүүлж байх юм. Хятад улс тогтвортой байдлаа хадгалахын зэрэгцээ ахиц дэвшлийг эрэлхийлэх ерөнхий зарчмыг баримталж, үндэсний эдийн засаг тогтвортой сэргэж байна. Суурь хүчин зүйлүүд нь төлбөрийн үндсэн тэнцэл, гадаад валютын зах зээлийн ерөнхий тогтвортой байдлыг хангах бат бэх суурь болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл