solongonews
Филиппин Хятадын шинэчлэлийн чухал түнш болохыг тэсэн ядан хүлээж байна
2022-12-14 09:23
Хятадаас Филиппинд суугаа Элчин сайд: Филиппин Хятадын шинэчлэлийн чухал түнш болохыг тэсэн ядан хүлээж байна.

 Хятадаас Филиппинд суугаа Элчин сайд Хуан Шилянь 12-нд Манила хотноо болсон Хятад, Филиппиний харилцааны семинарт оролцохдоо "Филиппинийг Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, Хятадын супер том зах зээлд боломжуудыг хуваалцах, институцын нээлттэй байдал, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал түнш болохыг Хятад улс хүсэж байна" гэв.

 Мөн өдөр Манила хотноо Атенео де Манила Их Сургууль болон Жинань Их Сургуулийн хамтран зохион байгуулсан Хятад, Филиппиний харилцааны симпозиум болж, Хуан Шилянь уригдан оролцож, илтгэл тавив. Уг арга хэмжээнд Филиппиний Гадаад хэргийн яамны туслах нарийн бичгийн дарга Империал, Атенео де Манила Их Сургуулийн ерөнхийлөгч Роберт Йе, хоёр орны мэргэжилтэн, эрдэмтэд, их, дээд сургуулийн багш, оюутнууд зэрэг 100 гаруй хүн оролцов.

 Хуан Шилянь Жэн Хэгийн аялал, Сулу хаан Хятадад хийсэн айлчлал, Филиппин дэх Хятад хүмүүс болон Филиппиний ард түмэн колоничлолын түрэмгийллийг хамтдаа эсэргүүцсэн зэрэг олон мянган жилийн найрсаг харилцаатай байсан түүхийг эргэцүүлж, мөн Мао Зэдүн, Жөү Эньлай, ерөнхийлөгч Маркос болон бусад ахмад үеийн удирдагчид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохыг ахиулсан нь Хятад, Филиппин хоёр улсын цусны харилцаа, урт удаан хугацааны түүхийг тод томруунаар харуулжээ.

Хуан Шилянь хэлэхдээ “Түүх бол хамгийн сайн багш, Хятад Филиппиний найрсаг хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааны гол чиглэл байсаар ирсэн бөгөөд энэ нь хоёр орны язгуур ашиг сонирхол, хоёр орны ард түмний хамтын хүсэл эрмэлзэлд нийцэж байна гээд Хятад, Филиппиний харилцааны ирээдүйн хөгжлийн талаар гурван санал дэвшүүлэв.

Нэг. Хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, хүмүүнлэг зэрэг дөрвөн гол салбарын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Хоёр. Ард иргэд хоорондын харилцааг хөгжүүлж, Хятад Филиппиний харилцааны найрсаг байдлыг мөнхөд хадгална. Хоёр орон цаашид олон ажил хэрэгч арга хэмжээ авч, ард түмэн, соёлын харилцаагаа эрчимжүүлж, Хятад Филиппиний найрамдлын олон нийтийн санаа бодлыг бэхжүүлэх хэрэгтэй.

Гурав. Санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, Хятад Филиппиний харилцаанд хөндлөнгөөс нөлөөлөх хүчин зүйлсийг арилгана. Хятад Филиппиний харилцаанд санал зөрөлдөөнөө зохистой газар байрлуулж, хоёр талын найрсаг зөвшилцлөөр дамжуулан энх тайвнаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хоёр орны харилцааг бүхэлд нь хөндөхөөс сэргийлнэ".

 Филиппин, Хятадын харилцааг хоёр орны ахмад үеийн удирдагчид хатуу ширүүн туулж, тасралтгүй урагшилсаар ирсэн гэж Империал хэлэв.

Тогтвортой, цэцэглэн хөгжиж буй Филиппин-Хятадын харилцаа нь Филиппинд чухал ач холбогдолтой бөгөөд Филиппиний дипломат харилцааны тэргүүний зорилтуудын нэг юм. 2016 оноос хойш хоёр орны өндөр дээд хэмжээний солилцоо ойртож, хөдөө аж ахуй, эдийн засаг худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан технологи, иргэд, соёлын солилцоо зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн байна. Хоёр талын солилцоо хамтын ажиллагаанд "КОВИД-19" цар тахал хэзээ ч саад болж байгаагүй бөгөөд Хятад улс Филиппиний цар тахлын эсрэг хэрэгцээг хангахад манлайлан оролцож, их хэмжээний вакциныг цаг тухайд нь хангасан байна. Маркос засгийн газар Хятад улстай харилцаагаа улам бэхжүүлж, хоёр орны бүх салбар эрдэм шинжилгээний солилцоог бэхжүүлнэ гэдэгт найдаж байна.

Энэ удаагийн Хятад, Филиппиний харилцааны симпозиум нь "Боломж ба сорилт" сэдвийн хүрээнд болж байна. Хятад, Филиппиний их дээд сургуулиудын шинжээч, эрдэмтэд "Амжилт ба боломж", "Хөрш орнуудын хоёр талын харилцаа", "Хүмүүнлэгийн салбарын солилцоо, харилцан суралцахуй" гэсэн гурван сэдвээр солилцоо, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл