Фү Ин цааш нь танилцуулахдаа, уг чуулган 9 хөтөлбөрийг авч хэлэлцэнэ. уламжлал ёсоор засгийн газрын ажлын тайлан зэрэг 6 тайланг хянан хэлэлцэхээс гадна "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг хянан батлах бөгөөд буяны хандвын хуулийн тогтоолын төслийг хянан хэлэлцэх болно.
Уг чуулган 3-р сарын 16-ны үдээс өмнө өндөрлөсний дараа ерөнхий сайд Ли Кэчян хэвлэлийн бага хуралд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулах болно. Фү Ин хэлэхдээ, энэ жил уг хурлыг сурвалжлахаар 3200 гаруй сэтгүүлч бүртгүүлсний 1000 гаруй нь гадаадынх юм. чуулганы бүгд хурлыг эдгээр сэтгүүлчдэд нээлттэй байлгана. Зарим хэвлэлд төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлгийг сурвалжилах боломж олгоно гэжээ
