Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам хөдөлгөөнд орсноос хойших анхны хавраа угтаж байна. 2021 оны 06-р сарын 25-нд Төвөдийн анхны цахилгаанжуулсан төмөр зам албан ёсоор ашиглалтад орсноор Лхасаас Линьжи хүртэл авто замаар 5 цаг явдаг байсныг 3 цаг гаруй болгон буурууллаа.
25 настай Лю Лили Шигацэ хотоос Линьжи хүрэх C893 тасалбар худалдаж авсан бөгөөд тоорын цэцэглэхийг харахаар эгчтэйгээ хамт Линьжи рүү явахаар галт тэрэг хүлээж зогсоно.

Шигацэ дахь хувцасны дэлгүүрт ажилладаг тэрээр хэлэхдээ "Галт тэрэгний ихэнх хүмүүс Лхаст бууна гэж би бодсон. Гэхдээ тэд над шиг тоорын цэцэглэхийг харахаар Линьжи хотод очно гэж бодсонгүй" гэжээ.
С893 галт тэрэг Лхасын галт тэрэгний буудал дээр зогсоход 36 настай жижүүрлэгч Таши Дундуп галт тэргэнд зорчигчдыг мордуулна.
Таши Дундуп нь Лхасын иргэн бөгөөд 2002 онд Ухань хотод сургуульд орж байхад машинаар явахаас гадна онгоцоор л явах боломжтой байжээ. Тэрээр 2006 онд ажилд орж, Төвдөд төмөр замын салбар хэрхэн хөгжиж байгааг нүдээр үзсэн юм.
2006 оны 07-р сард Чинхай-Төвөдийн төмөр замыг (Шинин-Лхас хүртэл) бүхэлд нь хөдөлгөөнд оруулснаар Төвөдөд төмөр замгүй байсан түүхийг эцэслүүлэв. 2014 оны 08-р сард Лхас-Шигацэ чиглэлийн төмөр зам албан ёсоор хөдөлгөөнд орж, "дэлхийн дээвэр"-ийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шинэ жигүүр нэмсэн. 2021 оны 06-р сард Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам ашиглалтад орж, Фушин тэмдэгт хурдны төмөр зам Төвдөд нэвтэрч, өндөрлөгийн төмөр замын хөгжилд шинэ хуудас нээсэн юм. Лхас галт тэрэгний буудлаас зорчиж буй буюу ирж буй зорчигчдын тоо 2007 онд 2.24 сая байсан бол 2021 онд 4 сая гаруй болтлоо нэмэгджээ.
- Төмөр замын вокзалын дөрвөн хүлээлгийн танхим хэрэгцээг хангахаа больсон. Одоогоор бас хоёр хүлээлгийн танхимыг барьж байна гэж Таши Дундуп хэлэв.

Өнөөдөр Лхас-Шигацэ чиглэлийн төмөр зам болон Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам нь Төвөдийн Шигацэ, Лхас, Шаньнань, Линьжи зэрэг дөрвөн хотыг холбосон байна. Эдгээр дөрвөн хотын эдийн засгийн нийт хэмжээ нь Төвөдийн эдийн засгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бөгөөд төмөр зам нь уг шугам дагуух бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болж байна.
Шаньнань хотын Найдүн дүүргийн Чанжү хотод амьдардаг тариачин Соланг Добужие охинтойгоо уулзахаар Лхас руу галт тэргээр байнга явдаг. Түүний гэр нь Төвөдийн анхны ордон болох Юүнбүлакан уулын бэлд байдаг бөгөөд энэ нь Шаньнань хотын алдартай үзэсгэлэнт газар юм.
Тэрээр хэлэхдээ "Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам нь зорчиход төхөм болсноос гадна нутаг усанд маань олон олон жуулчдыг авчирдаг. Түүний олон төрөл төрөгсөд нь аялал жуулчлалын талын арилжаа хийдэг, зарим нь бэлэг дурсгалын зүйл зардаг, зарим нь амтат цайны газар нээдэг, зарим нь жуулчдад зориулж морь унах үйлчилгээ үзүүлдэг.
Линьжи хотын Ба-И дүүргийн Бүжүө тосгоны Дүөдан багт, 36 настай Нима Кужэнь нөхрийн хамт тосгоны үүдний төв хэсэгт хоолны газар нээж, тэндээс гадагшаа гарахад л "Фүшин” тэмдэгт галт тэрэг давхиж байхыг харагддаг. Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам нээгдсэнээс хойш зоогийн газрын ачаалал эрс нэмэгдэж, өнгөрсөн онд цэвэр ашиг нь 100 мянган юаньд хүрсэн байна.
- Цар тахлын халдваргүй цаг үе ирэх юм бол илүү олон үйлчлүүлэгчид ирж, дэлгүүрийн бизнес сайжирна гэдэгт би итгэж байна гэв.
Тосгоны хорооны орлогч дарга Ванжа хэлэхдээ "Тоорын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэмжийн бүсийн тасалбарын орлогоос гадна тосгон 1.5 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, жуулчдад зугаалах зорилгоор Линька цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тавдугаар сард барьж дуусан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн".
Тоо баримтаас үзвэл 2021 онд Линьжи хотын хот хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 41346 юань, 21767 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.3 хувь, 15.8 хувиар өссөн байна. Тус хотын жуулчдын тоо 10 саяыг давж, аялал жуулчлалын орлого 8 тэрбум 322 сая юаньд хүрч, дээд амжилт тогтоосон байна.
Төмөр замын статистик мэдээгээр 03-р сарын 24-ний байдлаар Лхас-Линьжи чиглэлийн төмөр зам нийт 977100 зорчигч тээвэрлэж, Линьжи өртөө нийт 645 машин, 40 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.

Дүөдан тосгоны оршин суугч 38 настай Бяньба Лхас-Линьжи чиглэлийн төмөр замын өртөөнд барилгын материал хүргэж байлаа. Төмөр зам ашиглалтад орсны дараа Бянь Бацэн ложистикийн компанийг хүнтэй хамтран байгуулж, төмөр замын өртөөнд ирсэн тэжээл, өдөр тутмын хэрэгцээ, барилгын материалыг Линьжи хотын бүх бүс нутагт тээвэрлэдэг болов.
- Өнгөрсөн жил анх төмөр зам ашиглалтад ороход 6-7 хоногийн дотор багц бараа ирдэг байсан. Одоо өдөр бүр эсвэл хоёр өдөрт нэг удаа бараа ирдэг. Дээд тал нь өдөрт 900 тонн байдаг гэв.
Бяньба хэлэхдээ "Төмөр замын ачаа нь авто замын ачаанаас дор хаяж гуравны нэгээр хямд бөгөөд Линьжи хотод төмөр замаар олон бараа ирнэ" гэж үзэж байна.
Линьжи хотын Намын хорооны байнгын хорооны гишүүн, хотын орлогч дарга Жан Хайбо хэлэхдээ:
- Зам тээвэр нь улам тохь тухтай болж, дэд бүтэц улам төгөлдөржихийн хэрээр төмөр замын ачаар томоохон аялал жуулчлалын хэв маяг Төвөдийн зүүн өмнөд нутагт улам бүр хөгжих нь дамжиггүй. Зорчигчдын урсгал, ложистик, мэдээллийн урсгал, хөрөнгийн урсгал гэх мэтийг төмөр зам дагуух хот, хөдөөд цуглуулахыг цаашид ахиулж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урьд өмнө байгаагүй боломжуудыг авчирна гэжээ.

