solongonews
Хуруугаа хөхөх нь хэл ярианы гажиг үүсэх шалтгаан мөн үү?
2019-05-20 16:55
Таны хүүхэд хуруугаа хөхдөг гэж бодъё л доо. Тэгвэл энэ нь хүүхдийн насны онцлог юм болов уу, эсвэл муу зуршил уу?

Таны хүүхэд хуруугаа хөхдөг гэж бодъё л доо. Тэгвэл энэ нь хүүхдийн насны онцлог юм болов уу, эсвэл муу зуршил уу? Орчин үеийн судлаачдын дүгнэснээр хүүхэд эхийнхээ гэдсэнд байхдаа л хуруугаа хөхөж эхэлдэг ба энэхүү үйлдэл нь тэдний хувьд нэгэн төрлийн тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг гэнэ.

Тэр ч байтугай хуруугаа хөхдөг хүүхдүүд харшлын төрлийн эмгэгт өртөх магадлал багатай байдаг талаар Шинэ Зеландын эмч нар тэмдэглэжээ. Үүний учир нь юу вэ гэвэл хүүхэд хуруугаа хөхснөөр хуруун дээрээ байгаа олон төрлийн нян бактериудтай байнга “харьцаж” байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний организмд тухайн бактериудын эсрэг үйл ажиллагаатай эсрэг бие тогтмол үүсч дархлааны системийг нь дасгалжуулж байдаг байна. 

Мөн хүүхэд тогтмол шүд нь ургаж эхлэхээс өмнө хуруугаа хөхөх нь зөв шүдний зуулт, хэл ярианы өөрчлөлтөнд ямар ч нөлөө үзүүлдэггүй талаар Америкийн шүдний эмч нар ч өөрсдийн санал бодлоо хуваалцжээ. 

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ? Хэрэв таны хүүхэд хуруугаа хөхөхөө больсноосоо хойш 2-4 жилийн дараа дахин хөхөж эхлэвэл болгоомжилж, тэдэнтэй ярилцаж санааг нь зовоож буй асуудлыг тодруулж хамтдаа шийдэхийг хичээгээрэй. Учир нь гэвэл хүүхдүүд ямар нэг сэтгэл зүйн дарамт, дайралтанд өртсөн үедээ ийнхүү өөрийгөө тайвшруулж эхэлдэг гэнэ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл