Төвөдийн Өөртөө Засах Орны "Төвөдийн арван жил"-ийн хэвлэлийн бага хурал дээр дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Потала ордны эртний ном, сурвалж бичгүүдийг хамгаалах, ашиглах төсөл 2018 оны эцсээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд олон төрлийн хамгаалалт, ашиглалтын ажлыг тасралтгүй боловсронгуй болгож, 10 сая гаруй эртний үнэт номын тооллого, сурвалж бичгийн бүртгэлийн ажлыг өнөөдрийг хүртэл хийж дуусгасан хэмээн танилцуулжээ.
Бүрэн бус статистик тоо баримтаас үзвэл одоогийн байдлаар Потала ордонд хятад, төвөд, манж, монгол, санскрит болон бусад хэл дээр бичигдсэн эртний ном, сурвалж бичиг хэдэн арван мянган ширхгээр хадгалагдаж байгаа ажээ. Эдгээр эртний ном бичгүүдийн агуулга нь шашин, уран барилга, урлаг, анагаах ухаан, түүх, хэл, утга зохиол, философийн салбарыг хамарчээ.
