Тав дахь жилдээ зохиогдож буй уралдаан “Хүүхэд бидний ирээдүй” нэртэйгээр зарлагдсан бөгөөд нийт 200 бүтээл ирсэн байна. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын газар, Өвөр Монголын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба, Хөххот Үндэстний Туршилтын Бага сургууль хамтран зохион байгуулдаг бөгөөд мэдээллийн ивээн тэтгэгчээр нь Өвөр Монголын Солонго мэдээллийн төв ажилладаг.

“Хүүхэд бидний ирээдүй” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслол, зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консул Д.Мөнх-Эрдэнэ, Өвөр Монголын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дэд дарга Чэнь Баочуан, Өвөр Монголын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Гадаад харилцааны албаны дарга Чяо Саньван, Өвөр Монголын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны Гадаад харилцааны албаны дэд дарга Баянжаргал, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн, МУСТА Ц.Бэрцэцэг, Хөххот Үндэстний Туршилтын Бага Сургуулийн /ХХҮТБС/ захирал Далайдүүрэн, дэд захирал, яруу найрагч Гүржав нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгээс Монгол Улсын зураач, Монголын боловсролын тэргүүний ажилтан, багш, уран бүтээлч Дашжаргалын Гантөгсийг хүүхдийн гар зургийн уралдааныг жил бүр ерөнхийлөн зохион байгуулахаас гадна соёл, олон нийтийн ажилд байнга идэвхтэй оролцдог хөдөлмөрийг нь үнэлж “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.
Ёслолын арга хэмжээнд олон арван авьяаслаг сурагчид ая дуугаа өргөж, урлагийн тоглолт сонирхуулав. Үүнд, ”Баатар” язгуур урлагийн сургуулийн “Уянгат жиргээ” найрал дууны хамтлаг, ”Хөххот Үндэстний Туршилтын Бага сургуульд суралцаж байгаа Монгол Улсын сурагчдын бүжгийн хамтлаг, Хөххот Үндэстний Туршилтын Бага Сургуулийн сурагч Горхи, Тусгаар, Шинэ хот тойргийн Монгол цэцэрлэгийн сурагч дөрвөн настай Ирмүүнээ нарын хүүхэд багачууд авьяас билгээрээ хүүхдийн баярын бэлэг барьлаа.
Энэ удаагийн гар зургийн уралдааны Бага насны ангилалд:
I байр Анужин -ХХҮТБС-ийн бэлтгэл анги
II байр Тэргэл -Содон ертөнц сургалтын төв
Ч.Анчир -Хөххот Монгол Үндэстний цэцэрлэг их анги
III байр Ц.Хүслэн -Эрээн хотын монгол цэцэрлэг
Аштай - Содон ертөнц сургалтын төвийн сурагч
Өсөх-Ирээдүй - Баяннуур хотын Ганц мод сургууль

Дунд насны ангилалд:
I байр Хань -ХХҮТБС 1-1
II байр Ангир - ХХҮТБС 3-3
Хайрхан - ХХҮТБС 1-5
III байр Томоо - ХХҮТБС 3-4
Ангирсайхан -ХХҮТБС 3-5
Т.Мөнхжин -ХХҮТБС монгол х2
Тусгай байр В.Анар-Эрдэнэ
Ахлах насны ангилалд:
I байр Х.Алтжин -ХХҮТБС СН7 анги
II байр Ш.Эмүжин - ХХҮТБС СН7 анги
Б.Марал -ХХҮТБС СН7 анги
III байр А.Уранбайгаль-ХХҮТБС Х2 анги
Э.Мөнхтүшиг -ХХҮТБС СН7 анги
Ч.Батхүслэн -ХХҮТБС СН8 ангийн сурагчид тус тус шалгарлаа.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад хувь хүмүүс дэмжиж оролцсоны дотор Хөх хотод ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн Д.Сайннямбуу, Х.Энхжаргал нар “Хүлэг” дэлгүүрийнхээ амттанаар хүүхэд, багачуудыг дайллаа.
Э.ҮРЖИНХАНД
