solongonews
Улаан нуурыг улсаас хамгаалах эрхийг албан ёсоор шилжүүлэв
2014-10-24 14:21
Улаан нуурыг хамгаалах эрхийг албан ёсоор шилжүүлсэн нь Улаан нуурын хүрээлэн буй орчинг хариуцан хамгаалах асуудал юм.

        2014 оны 10 сарын 21-ний өдөр Хөлөнбуйр хотын засгийн газрын орлогч, нарийн бичгийн дарга, Хөлөн нуурын улсын байгаль хамгааллын дарга Жань Жигүө, Хөлөнбуйр хотын засгийн газрын орлогч нарийн бичгийн дарга Ху Жаомин, Шинэ барга баруун хошууны намын хороо засгийн удирдагч Бай Айжиүн, Галжав, Чэнь Лүн болон байгууллагууд,  Улаан нуурын байгалийн хамгаалалтын орчим сууж байгаа малчид ёслолын үйл ажиллагаанд оролцов.

         Улаан нуурыг улсаас хамгаалж байгаа эрхийг ШББХ-нд албан ёсоор шилжүүлэх ёслолыг Хөлөнбуйр хотын намын хороо, засгийн газар болон Хөлөн нуурын Байгаль Орчны Ерөнхий Удирдах газар, Улсын Байгаль Орчны Хүрээлэн Буй  Орчны  шаардлагын дагуу зохион байгуулж байгаа бөгөөд олон төрлийн амьтдыг хамгаалж, байгалийн хүрээлэн буй орчинг сайжруулан, загас агнуурын хөгжил болон байгалийн хүрээлэн буй орчинг тэнцвэршүүлэх чухал арга хэмжээ болно.

           Улаан нуурын чийглэг бүс нь Хөлөн нуурын байгалийн хамгаалалтын бүс доторхи гол бүс бөгөөд умард орны байгаль орчны хүрээлэн буй орчны гол бүрэлдэхүүн хэсэг юм. Улаан нуурын нийт талбай нь 42.5 кв.км бөгөөд хамгаалалтын бүсэд нийт 190 гаруй төрлийн шувуудтай, 116 төрлийн шувуу нь байгалийн хамгаалалтын бүсэд оршдог. Үүнд улсын нэгдүгээр зэрэглэлийн дархан цаазтай шувуу ал сүүл, цагаан тогоруу, хараа тогоруу, тоодог зэрэг есөн төрлийн шувуу, улсын хоёрдугаар зэрэглэлийн дархан цаазтай шувуу хархираа, хун галуу зэрэг 35 төрлийн шувуу байдаг байна.

           2008 онд Хөлөнбуйр хотын засгийн газраас тусгай хурал хуралдуулж, Улаан нуурын чийглэг бүсийг хамгаалах, хариуцах асуудлыг судлан, Улаан нуурын усан цөөрмийг хариуцах эрхийг ШББХ-нд хариуцуулан өгсөн. Энэ жил Шинэ барга баруун хошуу Хөлөнбуйр хотын намын хороо, засгийн газрын Хөлөн нуурын Байгалийн Хүрээлэн Буй Орчны Ерөнхий Газрын шаардлагаар Улаан нуурын цөөрмөөс загас агнахыг хориглох асуудлыг судлах хүрээнд 《БНХАУ-ын байгалийн хамгаалалтын бүсийн тогтоол》-ыг үндэслэн загас жараахайг үржүүлэх, боловсруулах ажлыг тухайн цагт нь хориглон зогсоов.

   Улаан нуурыг хамгаалах эрхийг албан ёсоор шилжүүлсэн нь Улаан нуурын цөөрмийн хүрээлэн буй орчинг хариуцан хамгаалах асуудал юм. / Цэнгэл, Сурнаа, Сарнай, Шэнь Шиавнан /

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл