ХКН-ын XIX их хурал амжилттай хуралдсаны дараа Үхай хотын намын дарга Ши Ваньжюнь ХКН-ын XIX их хурлын төлөөлөгчөөр оролцсон сэтгэгдлээ хуваалцан, аж ахуй, хөдөө орон нутаг, гудамж талбай зэрэг хэрэг эрхлэх газраар ХКН-ын XIX их хурлын үзэл санааг танилцуулан тайлбарлаж, “ХКН-ын XIX их хурлын үзэл санааг нямбай суралцаж ухуулах тухай хэрэгжүүлэх төсөл”-ийг тогтоож, хотын бүх ард иргэд, удирдлагуудын дунд ХКН-ын XIX их хурлын үзэл санааг суралцаж, танилцуулан сурталчлах үйл ажиллагаа өрнүүлсэн байна.
Ши Ваньжюнь: Үхай хот ХКН-ын XIX их хурлын үзэл санааг суралцах, танилцуулахыг тэргүүн чухал улс төрийн үүрэг болгохыг баримталж, дарга Ши Жиньпиний “Суралцан ойлгох, мэдэх, бодитоор уялдуулах” чухал шаардлагыг нямбай хэрэгжүүлж, ӨЗО-ны Намын хорооны Х хугацааны IV бүгд хурлын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлж, оновчтой дамжуулах, системтэй ухуулан тайлбарлах, бүх талаар дахин боловсруулах, гүнзгий судлан ярилцах “Таван их үйл ажиллагаа”-гаар удирдуулахыг баримталж, шат шадаар үүрэг өгч, суралцах ухуулах бүх төрлийн ажлыг нэгдсэн байдлаар сайжруулахыг батална гэв.
