
Хун Шяочун (зүүн), эхнэр Хуан Шүпингийн хамт ууланд эргүүл хийж байгаа нь

Хуримын зураг (1991 он) ба одоо нэг иймэрхүү

Хамтдаа ойн хамгаалалтын талаар танилцуулж байгаа нь

Хайрын түшиг

Гал тогоондоо ч хамтдаа

Өөрийнхөө тарьсан модыг хэмжих хэрэгтэй байдаг

Дээрээс харахад ийм үзэсгэлэнтэй
Дунджаар газрын гадаргаас дээш 800 метр гаруй өндөрт байрлах Анхуй мужийн Ше шяний төрийн өмчит Ойн хамгаалах станцын алслагдсан нөхцөл байдал нь их хүнд. 52 настай Хун Шяочун, эхнэр Хуан Шүпингийн хамт энд 30 хавар намрыг элээжээ.
1991 онд 22 настай Хун Шяочун Хуан Шүпинтэй гэрлэсний дараахан тэд сайн дураараа энэ ойн менежмент, хамгаалалтын газарт ажиллахыг хүссэн байна. Тэр үед энд ямар ч цахилгаан байхгүй байсан тул ууланд авирахын өмнө хоол хүнс хэрэглээний зүйлээ авч хол зам туулдаг байв.
"Би тэр үед залуу байсан болохоор зовлон бэрхшээл туулахад айхгүй, биеэ чийрэгжүүлэн 3-5 жилийн дараа уулнаас буух талаар бодож байсан" гэж Хун Шяочун ярив.
"Намайг анх ирэхэд станцад арав гаруй ажилтан байсан. Бүгд явсан. 3-5 жил л ажиллана гэж төлөвлөж байсан. Хун Шяочунд хэд хэдэн удаа өөр газар ажиллах сайхан боломж гарсан ч ууландаа үлдэхээр шийдсэн".
"Энэхүү ногоон байгаль ой хамгаалагчдын хэдэн үеийн нөр их хүч хөдөлмөр юм. Осол аваар гаргахгүйн тулд бид үүнийг хамгаалах ёстой" хэмээн Хун Шяочун ярилаа.
Ууланд эргүүл хийх, ойг хамгаалах нь хосуудын өдөр тутмын ажил. Хулсан сагсандаа хуурай хоол, ус, зээтүү зэргээ хийж үүрээд уулын эргүүл хийнэ. Эргүүл хийхээр явах зам нь нааш цааш 20 гаруй км үргэлжилнэ. Бүх замыг туулж дуусахад 10 орчим цаг зарцуулдаг. Хосууд хээрийн эргүүл хийхээс гадна жилийн турш мод тарих, үржил шимгүй толгод ногооруулахыг зорьжээ.
Гучин жил өнгөрч Хун Шяочун болон түүний эхнэрийн суулгасан модод ашиг тусаа өгч, ойдоо аргагүй их хайртай болжээ. Тэд энэ ойг насан туршдаа хамгаалахыг хүсэн өөрсдийн үр хүүхэд шиг хайрлан хамгаална.
