solongonews
Онгоцны буудлын тээврийн хэмжээ шинэ рекорд тогтоолоо
2017-08-01 11:23
Эрээн хотын онгоцны буудлын өдрийн тээврийн хэмжээ шинэ рекорд тогтоосон байна.

        Зуны дэлгэр цагт Эрээн хотын онгоцны буудал олон зурвас аяллын маршрут нээснээр энэ оны хамгийн ачаалалтай цаг үеэ угтан авлаа. 7-р сарын 22-ны өдөр Эрээн онгоцны буудал нийт 869 зорчигчдыг хүлээн авсан бол энэ нь түүхийн шинэ тэмдэглэлийг бүтээсэн байна.

Энэ онд Эрээн онгоцны буудал Эрээн – Бээжин, Тяньжинь, Хөххот, Шы Жяжуан, Манжуур, Жинань хүрэх 6 зурвас Хятад улсын дотоодын болон Эрээн – Улаанбаатар, Улаан-Үүд, Эрхүү хүрэх гурван зурвас олон улсын аяллын маршрутыг нээсэн билээ.

Зорчигчдод таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд Эрээн хотын онгоцны буудал 8-р сарын 2-ны өдрөөс эхлэн Хайлар – Эрээн – Жэнжөү чиглэлийн шугам, 8-р сарын 4-нөөс Хөххот – Чиньхуандао – Далиань хүрэх аяллын шугамыг нээхээр болсон байна.

Үүний зэрэгцээ Эрээн онгоцны буудал ажилтнуудаа зохистой хуваарилан агаар аяллын  мэдээллийн тухай харилцаа холбоогоо чангатгаж, мэдээллийг шуурхай дамжуулахыг зорин машин техникээ шалгах ажлыг дээшлүүлж, олон төрлийн арга хэмжээгээр зорчигчдын аюулгүй байдлыг баталж байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шинэ Эрээн
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл