
Ли Кэчян: Сингапурын талтай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг хамтдаа сайн ашиглаж, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төсөлд шинэ ахиц гарган, хоёр орны хүмүүнлэг, нийгмийн засаглал, батлан хамгаалах, хууль зүйн аюулгүй байдал зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаа, олон улсын бүс нутгийн үйл хэрэг дэх хэлхээ холбоо, зөвшилцлөө эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Бид “нэг бүс нэг зам” санаачлалын дагуу Сингапуртай стратегийн холбоогоо эрчимжүүлэн, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд бэлэн байна хэмээн Ли Кэчян онцолжээ.

Ли Сяньлун: Сингапур Хятадын харилцаа сайхан хөгжиж, засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гурван төсөл урагштай байна. Хятадын талтай “өмнөд рүү нэвтрэх” бүтээн байгуулалт хийж, бүс нутгийн дэд бүтцээр холбогдохыг ахиулж, банк санхүү, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, мэдээлэл технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Сингапур бэлэн байна. Мөн АСЕАН-Хятадын харилцаа маш чухал юм. Сингапур АСЕАН-Хятадын стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг улам хөгжүүлэх талаар бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

