Хятад улс хүрээлэн буй орчин болон байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2016-07-04 15:56
Хятад улс хүрээлэн буй орчин болон байгалийн гамшгийг урьдчилан мэдээлэх хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

Зургаадугаар сарын 19-ний өдрийн 6 цаг 53 минутад Хятад улс Тай Юаний хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-2 зөөгч пуужингаар "Байгаль орчин-1" С хиймэл дагуулыг тойрог замд нь амжилттай оруулжээ.

"Байгаль орчин-1" С хиймэл дагуул нь 24 цагаар цаг агаарын өөрчлөлтийг маш нарийн хянаж шинжилж чадах бөгөөд 2008 оны 9-р сард хөөргөсөн "Байгаль орчин-1" А, В хоёр хиймэл дагуултай хамтран хүрээлэн байгаа орчин болон байгалийн гамшгийг хянаж урьдчилан мэдээлэх хиймэл дагуулын сүлжээг бүрдүүлснээр Хятад улсын байгаль орчны хяналт удирдлагын хүчин чадавхыг ихэд дээшлүүлэх юм.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
