Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын сайд Ван И энэ сарын 09-нд Зүүн Азийн хамтын ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайд нарын цуврал видео хуралд оролцов.
Хятад-АСЕАН-ы (10+1)Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцох үеэр Ван И хэлэхдээ, Хятад, АСЕАН-ны орнууд дэлхийн цар тахлын эсрэг тэмцэл, тахлын дараах сэргээн босгох ажилд тэргүүн эгнээнд явж байна. Хятад улс дотоодын том орчлоор гол болгон, гадаад дотоодын хос эргэлтийг дэмжих шинэ хөгжлийн тогтолцоог би болгож, гадаадад нээлттэй бодлогоо тууштай өргөтгөж, энэ нь АСЕАН зэрэг бүс нутгийн орнуудад үр өгөөжөө өгөх болно. Хятад улс АСЕАН-ы орнуудтай цар тахлын дараах хугацаан дахь солилцоо, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна.
Нэг. Цар тахлыг хамтдаа бүрмөсөн ялан давна. Хятад улс "Хятад-АСЕАН-ы олон нийтийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны санаачилга" -ыг дэвшүүлж, "Хятад-АСЕАН-ы вакцины түнш" -ийг байгуулж, АСЕАН-ы цар тахлын эсрэг санд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Хоёр. Бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийг бүрэн дэмжинэ. АСЕАН-ы орнуудтай мөнгөө харилцан солихыг өргөтгөхийг Хятад улс эн тэргүүнд бололцож, хоёр талын "шуурхай нэвтрэх гарц" -ын хэрэглээний цар хүрээг өргөжүүлэн, бизнесийн нислэгийг нэмэгдүүлж, жилийн дотор бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг ахиулж, тоо баримтын аюулгүй байдлыг хамгаалах, бодлогын харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлнэ.
Гурав. Тогтвортой хөгжлийг дэмжихийг тууштай баримтална. Ядуурлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Дөрөв. Хятад, АСЕАН-ы урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг бэхжүүлнэ. Аль болох богино хугацаанд Хятад-АСЕАН-ы стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний (2021-2025) талаар тохиролцоонд хүрнэ гэжээ.
