solongonews
Л.Хасбаатар хүндэт профессороор уригдав
2017-10-31 10:13
Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улс судлалын хүрээлэнд 10-р сарын 28-ны өдөр олон жилийн туршид хөдөлмөр зүтгэл, цаг хугацаагаа зарцуулан амжилт гаргасан нэр бүхий хүмүүст тус хүрээлэнд хүндэт профессороор урих шагнал гардуулах ёслол болсон юм.

        Энэхүү шагналыг тухайн салбартаа онцгой амжилт бүтээл гаргасныг нь үнэлж олгодог ба энэ удаад салбар бүрээс нийт найман хүнийг шагналаа. Тэр дундаа Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуулийн дэд профессор, доктор, утга зохиол судлаач, яруу найрагч Л.Хасбаатарыг Уран зохиол судлалын хүндэт профессороор урьж шагнал гардуулсан байна. Тэрээр Монгол Улсад олон жилийн хөдөлмөрөө зориулж, монгол судлалын болон боловсролын салбарт хориод жил амжилттай ажилласан юм. Тийнхүү боловсролыг хөгжүүлэхэд, мөн Монгол Улсын уран зохиолын салбарт, ялангуяа, Р.Чойном судлалд бодитой хувь нэмэр оруулсан бөгөөд хариуцсан ажлын үзүүлэлт, амжилт, бүтээл нь аймаг, хот, улс, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн байна.

 

                                                                        Э.ҮРЖИНХАНД

 

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл