Фү Шин өндөр хурдны галт тэрэг автомат жолоодлогоор аялна
2019-01-03 18:18
Фү Шин өндөр хурдны галт тэрэг автомат жолоодлогоор аялна.
Өнөөдрийг болтол цагт 300-350 км/ц хурдтай автомат жолоодлогоор аялдаг өндөр хурдны галт тэрэг дэлхийн хэмжээнд хараахан байхгүй байна хэмээн Хятадын төмөр замын корпорацын ерөнхий менежер Лү Дүнфү Хятадын төмөр замын корпорацын ажлын хурал дээр танилцууллаа.
Мөн Хятадын Төмөр замын корпорац энэхүү жолоодлогын технологийг Бээжин-Чуулалт хаалга чиглэлийн өндөр хурдны галт тэрэгт ашиглахаар судлан төлөвлөж байгаа гэжээ. Одоогоор өндөр хурдны галт тэрэг Хятадын галт тэрэгний үйл ажиллагааны хяналтын систем (CTCS) -ийн хамгаалалтын дор удирдлагатай аялдаг байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
