solongonews
Сүүлийн 5 жилд гадаадад байгуулсан 10 том барилга байгууламж
2017-10-14 22:47
Хятад улс сүүлийн 5 жилд гадаадад байгуулсан 10 том барилга байгууламж

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк

2013 оны 10 дугаар сараас үүсгэн байгуулахаар дурдсанаас хойш энэ оны 8 дугаар сар хүртэл үргэлжилжээ. Азийн хөрөнгө оруулалтын банк нь 80 албан ёсны гишүүнтэй болжээ. 

Ази Европ, Хятад Европын галт тэрэг  

2013 оны 7 дугаар сард анхны Хятад-Европын галт тэрэг Хятад улсын Жэн Жөү хотоос Герман улсын Ханбург хот руу аялж, 2016 оны 6 дугаар сараас Хятад-Европын галт тэрэг хэмээх нэртэй болсон юм.

Cambodia.Sihanouk аж ахуйн онцгой бүс

Хятад улсын эхний ээлжийн хилийн гаднах эдийн засаг арилжааны хамтын ажиллагааны бүс ба хоёр талын засгийн газраас зөвшилцөж тогтоосон хууль цаазын байр суурь тогтоосон хамтын ажиллагааны анхны төв. Мөн Cambodia-гийн засгийн газраас хүлээн зөвшөөрсөн тус улс орны хамгийн том аж ахуйн онцгой бүс болно.

Belarus. Хятад Бэларусииин аж үйлдвэрийн парк

Бeларус- Хятад-Бeларусийн аж үйлдвэрийн парк нь 2010 оны 3 дугаар сард дурдагдаж, 2015 оны 5 дугаар сард эхний ээлжийн аж ахуйн нэгжүүд тус паркад оролцож, нийт талбай 91.5 квт км хүрч, тус улсын нийслэлийн талбайн гурваны нэг хувьтай тэнцэж байна.

Хятад-Казахстаны Khorgos олон улсын хилийн хамтын ажиллагааны төв

Хятад-Казахстаны Khorgos олон улсын хилийн хамтын ажиллагааны төв нь 2012 оны 4 дүгээр сарын 18-нд ашиглалтад орсон юм. Энэ нь Хятад улс болон Казахстан улсын анхны үүсгэн байгуулсан хил дамнасан чөлөөт арилжааны бүс бөгөөд Хятад улсаас бусад улс оронтой байгуулсан анхны олон улсын хилийн хамтын ажиллагааны төв болно.

Грек улсын Peiraias гарам

Peiraias гарам бол Грекийн гол импорт экспортын төв болно. Дэлхийн ложистистикийн хэлхээнд онцгой бодлогын байр суурьтай юм.

Индонeзиин улсын Я Вань хурдны төмөр зам

Я Вань хурдны төмөр зам нь Хятад улс болон Индонeз улсын хамтын ажиллагааны чухал том бэлгэ тэмдгийн чанартай төсөл болно. Я Вань хурдны төмөр зам нь Хятад улсын 21-р зууны далай дээрх торгоны зам болон Индонeз улсын “Дэлхийн далай тэнгисийн тулгуур цэг” бодлоготой зохицсон эхний үеийн амжилт гаргасан төсөл болно.

Эзүпиягийн Я Жи төмөр зам 

Энэ нь Аферик тивийн эх хуурайн анхны хил дамнасан цахилгаан хийг ашигласан төмөр зам болон хамгийн урт зайтай цахилгаан хийг ашигласан төмөр зам болно, мөн Хятад улсаас Африк тивд бүтээн байгуулсан анхны мэргэжлийн стандарт, тоног төхөөрөмж, санхүүжилт, барилгын ажил, ашиглалт, менежментийг нэг дор төвлөрүүлсэн “Хятад улсын стандарт” бүхий цахилгаан хийн төмөр зам  болно.

Бенгал улсын  Padma Patil том гүүр

2015 оны 12 дугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн Padma Patil том гүүрийн урт нь 6.15 км хүрч, Хятад улсын болон Зүүн өмнөд Азийг холбосон төмөр замын чухал нэвтрэх замын нэг болно.

Эквадор улсын Coca Codo Sinclair усан цахилгааны станц

Coca Codo Sinclair усан цахилгааны станц бол Хятад улсаас өнөөдрийг хүртэл гадаадад байгуулсан хамгийн том бүтээн байгуулалтын барилга байгууламж болно. Мөн Хятад улсаас одоогийн байдлаар гадаадад байгуулж ашиглалтад оруулсан хамгийн том усан цахилгаан станц болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл