Хятад улс дэлхийн бусад улс оронд нийт 357.01 сая тун вакцин хангалаа
2021-06-09 16:51
Хятад улс дэлхийн бусад улс оронд нийт 357.01 сая тун вакцин хангалаа.
Зургаадугаар сарын 04-ний өдрийг болтол Хятад улсаас 80 гаруй улс оронд хандивлаж, 40 гаруй улс оронд экспортолсон вакцин 357.01 сая тунг давсан байна.
05 дугаар сарын 07-ны өдөр болон 06 дугаар сарын 01-ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Хятад улсын судлан үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн хоёр төрлийн вакциныг тус тус яаралтай тусламжид хэрэглэх вакцины жагсаалтад оруулав. Энэ нь Хятад улсын судлан үйлдвэрлэсэн вакцины аюулгүй, үр дүнтэй гэдгийг нотолж байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд вакцины хуваарилалт тэнцвэргүй байгаа асуудлыг шийдвэрлэхэд ч тустай болохыг харуулж байгаа юм.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
