solongonews
Хятадын Олон улсын хэрэглээний анхны яармаг болно
2021-05-05 18:55
Хятадын Олон улсын хэрэглээний анхны яармаг тун удахгүй болно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний анхны яармаг 05-р сарын 07-ноос 10-ны өдрүүдэд Хайнань мужийн Хайкөү хотод болсныг мэдэгдлээ. Тус яармагийг БНХАУ-ын Худалдааны яам, Хайнань мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулна.

Яармаг 80 мянган метр квадрат талбайд Ази Номхон далайн бүсийн хамгийн том үзэсгэлэнг зохион байгуулах бол одоо бүх талбайн сэлбэг тохижилтын ажил дуусан бизнесменүүд үзмэрээ байрлуулж эхлээд байна.

Үзэсгэлэн амьдралын хэрэглээний бүс, үнэт эдлэлийн бүс зэрэг 6 хэсгээс бүрэлдэх бөгөөд Хятадын Олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний импорт, экспортоор гол болгосон цорын ганц үндэсний зэрэглэлийн яармагийн хувьд 70 хувийн бүтээгдэхүүн нь гадаадын бараа бүтээгдэхүүн байж, 69 улс орон, газар нутгийн 650 гаруй аж ахуйн нэгж оролцож, 1300 гаруй брэндийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлнэ. Мөн Хятадын дотоодын 1200 гаруй брэндийн бүтээгдэхүүн ч уг үзэсгэлэн яармагт тавигдах юм.

Үүнээс гадна тус яармаг иж бүрэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд олон улсын хэрэглээний бүтээгдэхүүний шинийг санаачлах болон аялал жуулчлалын бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа зэрэг багтаж байна. Үзэсгэлэнгийн үеэр мөн шинэ бүтээгдэхүүн нийтлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл